Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв

1 цаг 6 минут

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, үйлдвэр, худалдааны дэд сайд Ильзат Касымовтой уулзлаа. 

Уулзалтын үеэр, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн "Энэ удаагийн уулзалт нь Монгол, Узбекистаны найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах боломжийг ярилцах завшаан болж байгаа"-г онцлон тэмдэглэв. 

Узбекистан улсын талаас, манай улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон цахилгаан бараа экспортлох бүрэн боломжтой.  гэдгээ илэрхийллээ. Нэхмэл оёдлын үйлдвэр өндөр хөгжсөн тул түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулж, Европын бусад улс руу экспорт хийх боломжтойг уламжлав. 

Хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 32.1 сая ам.долларт хүрсэн бөгөөд экспортод хонь, ямааны мах, амьд хонь, адуу, үхрийн мах зонхилж байгаа нь цаашид мах, махан бүтээгдэхүүн, амьд малын экспортыг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна. Иймд, цаашид хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир боловсруулах болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.  

Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр дэвшүүлсэн худалдааны эргэлтийг богино хугацаанд 10–20 дахин нэмэгдүүлэх, экспорт, импортын барааны нэр төрлийг өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол–Узбекистаны Хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээр чухал механизм болж байгааг онцлов.

Монгол–Узбекистаны худалдааны харилцааг одоогийн махны экспортоос гадна ноос, ноолуур, арьс шир, боловсруулсан хүнс болон бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр төрөлжүүлэх, үүнийг Хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээрээр зах зээлийн нэвтрэлтийг хөнгөвчлөх нь цаашдын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл болж байна.

Холбоотой мэдээ

Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
АҮЭБЯ иргэдээ “Шатахуун зохисгүй хэрэглэлээ” гэж өдөр бүр загнах болов
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал Шилэн дансны хууль зөрчиж байна
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
Сэлэнгэ аймгийн 10 суманд 86 удаа баавгай үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
Владимир Зеленский: Хойд Солонгос дахин 10 мянган цэрэг ОХУ илгээхээр бэлтгэж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он