Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив

42 мин өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.09.22) Төрийн ордны “Их Засаг” танхимд 53.6 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Д.Батлут, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, О.Номинчимэг, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр нар хүрэлцэн ирж, оролцов.

Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу ирц, товыг танилцуулсан. Эхний асуудал нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх байв. Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт манай улсад 1998 онд батлагдсан, өнгөрсөн хугацаанд нөхөх олговор олгосон хэдий ч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн хууль санаачлагч Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж илтгэв. (Төслийг эндээс)

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодруулж, цаг үеэ олсон хуулийн төсөл оруулж ирсэн нь зөв, хэлмэгдэгчдийг цагаатгасан талаарх мэдээллийг ил тод, нээлттэй байлгах чухал гэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн байнгын хорооноос нэн даруй Тусгай хяналтын дэд хороог байгуулах шаардлагатайг онцоллоо. Ойрын хугацаанд дэд хороог байгуулахаар ажиллаж байгаа, уг дэд хорооны үүрэг, оролцоо чухал гэж Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өгсөн юм.


Ийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар хуулийн төслийг дэмжсэн байр суурь илэрхийлж үг хэллээ. Тэд хэлмэгдүүлэлтийг өргөн цар хүрээтэй авч үзэх, хуулийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох, хугацаа заахгүй байх, нөхөн олговрын хэмжээ 20 жилийн өмнөхөөрөө байгааг анхаарах, ядаж хоёр сая төгрөг болгох, газар олгох, дахин хэлмэгдүүлэлт үйлдэгдэхгүй байх арга хэмжээ авах, соёлын өвийг сэргээх зэрэг асуудлыг хөндөж байв. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тайланг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны дугаар 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулахаар товлож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийг сонгож, тогтоолын төслийг 61.1 хувийн саналаар баталлаа.


Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон тоонд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авахаар хуульчилсан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Д.Сүнжид, Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нарыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр тус бүр 6 жилийн хугацаатай томилсон. Эдгээр гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болж байгаа тул Комиссын гишүүний орон тоонд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажиллагааг хуульд заасан хугацаанд эхлүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүссэн гэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр нэр дэвших хүсэлтийг 2026 оны 09 дүгээр сарын 22-ноос 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авахаар тогтов. (Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг эндээс)

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэнгэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжив
Владимир Путин Украинтай хийж буй дайнаа өргөжүүлэхээр төлөвлөж байна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он