Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2026/09/22
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “AVIC International” компанийн Ерөнхийлөгч Song Ling тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг бодит төсөл хөтөлбөрөөр өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.
 
Уулзалтын үеэр салбарын сайд Улаанбаатар хот болон Сайншандын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-үүдэд шаардлагатай 40 нислэгийн удирдагч, 10 инженерийг БНХАУ-д сургах хүсэлтэй байгаагаа танилцууллаа.

Энэхүү сургалтыг БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд зохион байгуулах чиглэлээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК “AVIC International” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд Зам, тээврийн сайдын зүгээс одоо ажиллаж байгаа 23 нислэгийн удирдагчийг зэрэглэл олгох сургалтад хамруулах, цаашид Монгол Улсын иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг БНХАУ-д тогтмол сургах урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэвшүүллээ.

Энэ үеэр салбарын сайд болон уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуулийн удирдлагууд нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн диспетчер, нисэхийн удирдлага, инженерчлэл болон нам өндрийн нисэх технологи зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “AVIC International” компанийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд цаашид ч бас шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгож буй холбогдох гэрчилгээг гардуулан өглөө.

Уулзалтын төгсгөлд, талууд хүний нөөцийг сургаж чадавхжуулах, техник, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр асуулт хариулт өрнүүлэн мэдээлэл солилцож, Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон БНХАУ-ын “AVIC International” компани “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он