Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо

2026/09/21
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жулиа Фрейзер, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, улс хариуцсан менежер Викториа Делмон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат хатагтай Жулиа Фрэйзерийг Монгол Улсад айлчилж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлохоор уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны бүлгийн гишүүн болсноос хойш 1.6 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт хүлээн авсан бөгөөд Дэлхийн банк нь малчдын амьжиргаа, мал сүргийн эрүүл мэнд, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 30 гаруй жил тасралтгүй хамтран ажилласан итгэлт түнш байсаар ирсэн. Энэ хугацаанд хэрэгжсэн төслүүдийн үр дүн өнөөдөр ч хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хадгалагдсаар байгаа гэдгийг дурдлаа.
Тухайлбал, Тогтвортой амьжиргааны төслөөр малчдын бүлгийн зохион байгуулалт, орон нутгийн санаачилгыг дэмжих арга барилыг нэвтрүүлсэн бөгөөд энэ загвар нь 2011 онд Төсвийн тухай багц хуулиар Орон нутгийн хөгжлийн сан болон хуульчлагдаж, өнөөдөр жил бүр улсын төсвөөс санхүүждэг байнгын механизм болсон. Малын индексжүүлсэн даатгалын төслийн хүрээнд 93,700 малчин даатгалд хамрагдаж, 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдан, Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулагдсанаар туршилтын санаачилга үндэсний байнгын тогтолцоо болон хувирсан гэдгийг онцлов.
Дэлхийн банкнаас Монгол Улсад 2024 оны нэгдүгээр сараас “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийг хэрэгжүүлж буй. Энэ төслийн буцалтгүй тусламжийн нийт дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Нэг сум–Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Дэд буцалтгүй тусламжийн гарын авлагад зохих өөрчлөлтийг оруулж, зорилтот хүрээг 16 аймаг, нийслэлийн 30 сум болгон өргөжүүлэх албан хүсэлтийг ХХААХҮЯ-наас гаргасныг Дэлхийн банк хүлээн авч, хэрэгжилтийг дэмжин ажиллаж байгаа юм.
Дээрх 30 сум нь улсын хэмжээнд өргөн тархан байрлаж байгааг харгалзвал төсөл нь хугацаандаа бүрэн амжихгүй байх бодит эрсдэл өндөр байгаа юм. Иймд хөрөнгийн ашиглалт, ажлын чанарыг алдагдуулахгүй байх үүднээс төслийн хэрэгжих хугацааг 2027 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөндлөө. Мөн ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, Улс хариуцсан менежер Викториа Делмон Дэлхийн банк хөдөө аж ахуй салбарын сөрөн тэсвэрлэх чадвар, эдийн засгийн үр өгөөжид суурилсан менежмент, зах зээлийн бодлого гэсэн гурван чиглэлд цогц бодлогын дэмжлэг хэрэгжүүлэхийг зорьж ирсэн бөгөөд энэ бодлогод “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” төсөл, хөтөлбөрүүд нийцэж байна гэлээ.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жулиа Фрейзер “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийн бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэгжүүлж буй “Нэг сум-Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” төслийн хэрэгжих хугацааг сунгах асуудлыг Дэлхийн банк ярилцаж эхэлсэн гэдгийг хэлэв.
Уулзалтаар талууд хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн цогц байдал, бодит үр дүнгийн талаар санал солилцож, ХХААХҮЯ-наас тавьж буй саналуудыг тусгах, тухайлбал “Нутагтаа эзэн 100:1000” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийж, уг төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он