Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

48 мин өмнө
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын төлөөлөгчидтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Цагаан алт", “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Атар-4”  зэрэг Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо. 
Мөн малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо, био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэж, хүнсний аюулгүй байдал, экспорт, малчдын орлого, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэв. Монгол Улс нийт 70 сая толгой малтай бөгөөд үүнээс 20 сая толгой орчим нь эргэлтэд орж байна. Иймээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүрэн боломжтой. Гэхдээ зөвхөн түүхий эд экспортлохоос илүүтэйгээр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримталж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ дурдлаа.  

ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд Сергей Анатольевич Межин хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тодорхой саналууд хэлэв. Тухайлбал, ОХУ-ын Алтайн хязгаараас Монгол Улсад үр тариа, улаанбуудай, гурил, гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос, малын тэжээл нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд зохицон үр тарианы сорт гарган авах, Алтайн хязгаарт мал эмнэлэг, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургах, боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэлээ. 

Талууд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, боломжуудын талаар санал солилцож, өмнө нь байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны замын зураг, төлөвлөгөөг гаргахаар боллоо.

Холбоотой мэдээ

Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна
Цахим шилжилт, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хурал зохион байгууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна
Цахим шилжилт, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хурал зохион байгууллаа
ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
О.Цогтгэрэл Н.Учралын саналыг хүлээж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа
"Хайрхантоб", "Өгөөж гурил"-ын захирлууд авлигын хэрэгт холбогджээ
Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян эхэллээ
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв
Б.Энхбаяр эргээд Хууль зүйн сайд болно
Сүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он