Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТББХ: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо

40 мин өмнө
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 09-р сарын 10-ны өдрийн  ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.



Байнгын хорооны хуралдаан 14.39 цагт Улсын Их Хурлын 18 гишүүн хүрэлцэн ирснээр 56.3 хувийн ирцтэй эхлэв. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам даргаллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Байнгын хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.




Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Э.Болормаа, Б.Хэрлэн, О.Алтангэрэл, Б.Батбаатар нар асуулт асууж, үг хэлэв.
Төрийн албаны цалингийн бүтэц, тогтолцоо болон нэмэгдлийн талаар тодруулсан гишүүдийн асуултад салбар бүрийн цалинг ялгаатай нэмэх шийдвэр гаргаснаас үүдэн цалингийн нэгдсэн бодлого алдагдаад байгааг З.Мэндсайхан сайд хариулаад “Цаашид цалин хөлсний бодлогыг нэгтгэх шаардлагатай. Засгийн газар ойрын хугацаанд холбогдох төслийг өргөн мэдүүлнэ. Үндсэн цалингаас бусад урамшууллыг бүтээмжтэй уялдуулах, цалин урамшууллын харьцаа 70:30 байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа” гэлээ. Төрийн албаны цалин хөлсний бодлогыг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэдэг мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэн өгөв. Төрийн алба чиг үүрэг, ачаалал, бүтээмж, үр дүнд суурилсан цалин олгодох байх зарчмыг баримтлахаар зөвлөлдөж байгаа хэмээсэн. Төрийн албаны цалингийн тогтолцоо, бодлого өдгөө 33 хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд доод тал нь 1.1 сая төгрөг, дээд тал нь 2.5 сая төгрөг байдаг аж. Цаашдаа үндсэн цалин нь ахиу байж, урамшуулал, нэмэгдлүүдийг салбар бүрийн онцлогт тохирсон хувилбат оруулахаар төлөвлөж байгаа гэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрийн 1072 хувьцааны талаар Засгийн газраас баримталж буй бодлого нь ирээдүйд сөрөг үр дагавар үүсгэх эрсдэл бий эсэхийг тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн энэ чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлого нь олон улсын холбогдох жишигт нийцэж байгаа учир төсвийн тодотголын төслийг дагалдуулан холбогдох хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн гэдэг хариултыг өгсөн. Иргэд хувьцаагаа өмчилж, худалдаалах эрх нээгдсэнээс үүдэн нэг этгээд төвлөрөх эрсдэл бий учраас Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, нэг этгээдийн эзэмших дээд хэмжээ 5 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоож байгаа гэлээ.




Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажил, төсвийн талаар гишүүд асуусан. Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байгааг тус хорооны дарга Н.Мягмар хэллээ. Сонгуулийн санал тоолох дүнгийн 2500 ширхэг автомат машиныг 2012 оноос хойш 11 удаагийн сонгуульд ашигласан, шинэчлэхээр төлөвлөсөн аж. Холбогдох саналыг Сангийн яаманд хүргүүлж ажиллаж байгаа гэв. Ажлын хэсгээс 3000 төхөөрөмж шаардлагатай гэдэг санал, дүгнэлт гарсны дагуу 41.7 тэрбум төгрөгийн саналыг хүргүүлж 2026 оны төсөвт болбол 30 хувь буюу ойролцоогоор 900 орчим төхөөрөмж авах зардлыг батлуулжээ. Энэ дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаад 7 дугаар сарын сүүлээр төхөөрөмжүүдээ хүлээн аваад, үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөгчид техникийн шалгалт, баталгаажуулалтыг хийхээр одоо ажиллаж байгаа гэх мэдээллийг өгөв. Үлдсэн 2000 гаруй төхөөрөмжийг худалдан авах зардлыг ирэх оны төсөвт тусгасан, батлагдсан тохиолдолд ээлжит сонгуулиас өмнө буюу 2027 оны эхний улиралд багтаагаад бэлтгэл хангахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт мэдээлэл авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, О.Алтангэрэл, Б.Батбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.






Ийнхүү Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
Ц.Сандаг-Очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
Ц.Сандаг-Очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ
ТББХ: Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Баримт байр суурьд ялагдах уу
ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг дахин хэлэлцэнэ
Н.Учрал: Хэн нэгний бэлтгэсэн эксел файлаар гүтгэж байна
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 16-нд явагдана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэв
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав
Гадаад: Хойд Солонгос, ОХУ-ын холбосон анхны авто замын гүүрийг нээжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он