Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

1 цаг 1 минут
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.


Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Эрхэмсэг ноён Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочилохыг хүсээд, энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж байгаа тул өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов.
Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд манай улсын уламжлалт түнш, ойрын анд Вьетнам Улс чухал байр суурь эзэлдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр тэмдэглэсэн.  


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт,  цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Тамгын газар, парламентын бүлэг хоорондын уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулж, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ.
Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар байгуулж буй “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Их Хурал болон БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Хамтран ажиллах тухай  БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын санамж бичиг” нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал  гэдгийг  Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.  Улмаар Санамж бичгүүдийг хэрэгжүүлэх 2028 он хүртэлх хамтарсан төлөвлөгөөг энэ онд багтаан баталж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд  гаргаж ажиллах нь чухал гэлээ.


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, иргэд хуулийн төсөлд зүйл заалт бүрээр санал өгөх, цахим өргөдөл гаргах, шийдвэрлэлтийг хянах боломжтой оролцооны тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байгааг дуулгаад энэ чиглэлд хамтран ажиллаж, туршлага  хуваалцах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнгөрсөн жил тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 30 орчим мянгад хүрсэн. Миний бие Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын иргэд хоорондын зорчих урсгал, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч, агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулж, шууд нислэгтэй болгосон. Энэ хүрээнд агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлж, хоёр улсын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгох асуудалд анхаарал тавихыг хүсэв.
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудыг баталж, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, тус улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд, хаалга нээлттэй байгааг дуулгалаа.
Парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.


Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань  Ман 2024 оны 09 дүгээр сард хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосны дараа  үзэсгэлэнт сайхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Эрхэмсэг ноён Чан Тань  Ман хоёр орны бат бөх найрамдалт, уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин, бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэлээ.


Тэрбээр хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд дээд түвшинд хүрсэн тохиролцоо, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дэмжих, хяналт тавихад онцгойлон анхаарч ажилладгаа тодотгоод ялангуяа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, парламентын бүлгүүд, Тамгын газруудын нягт харилцааг эрчимжүүлэхэд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань  Ман, Монгол Улсын Их Хурлын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр явуулахаа мэдэгдлээ.
Түүнчлэн эрхэмсэг ноён Чан Тань  Ман айлчлалын хүрээнд Үндэсний Ассамблей төлөөлөгчдийн хамт Хо Ши Минь-ий нэрэмжит Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэдгийг дуулгав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.  
 

Холбоотой мэдээ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд Н.Учралын “Их засаг кингс”-ийг дагасан тайлбар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд Н.Учралын “Их засаг кингс”-ийг дагасан тайлбар
Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
ЦЕГ: Өчигдөр 15 хэрэг нөхөн илрүүлжээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
Зэсийн үнэ түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрчээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Хөхний сүү нь антибиотик тэсвэржилтээс сэргийлэхэд тустай болох нь тогтоогджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна
Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он