Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Нийтлэл

Ерөнхий сайд Н.Учралын “Их засаг кингс”-ийг дагасан тайлбар

2026/09/10
“Ард түмнээсээ хулгайлахгүй” хэмээн ам гарсан Ерөнхий сайд Н.Учралыг тойрсон дуулиан улам бүр үнэнээ олсоор байна.

Тэрбээр 35 хүүхэд суух ёстой ангид 50 сурагч чихэлдэж суугаа, нэг сургуульд 3-4 дөрвөн ээлж хичээллэж буйг анзаарч, шийдвэрлэхээр “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ хэдхэн хоногийн зарласан. Түүний хөтөлбөр 50 тэрбум төгрөг өртөгтэй. Тэр энэ мөнгийг 2026 оны төсвийн тодотголд тусган, УИХ-д оруулсан.
Гэвч УИХ-аар хэлэлцүүлэх явцад өөрийнх нь хамаарал бүхий “Их засаг кингс” гэдэг дунд сургууль 50 тэрбум төгрөг өртөгтэй “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөрт хамрагдах гэж буйг Боловсролын яамны мэргэжилтнүүд батлав.

Нотлох баримтгүй үйлдэл
 
Энэ асуудал анх УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Х.Баасанжаргал гишүүн хөндөж, О.Номинчимэг лавшруулсан нь олны анхааралд өртсөн. Удалгүй Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ням-Очир “Их засаг кингс” тэргүүтэй сургуулиуд төсвөөс санхүүжилт авах хүсэлт ирүүлсэн” гэдгийг баталсан. Г.Ням-Очир даргын байр суурь удалгүй хувирч, “Боловсролын яам хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг “Их засаг кингс” сургуульд тавьсан ч бил үү” гэдэг эргэлзээтэй зүйл ярьсан.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал “Манай гэр бүлийн сургууль мөнгө төгрөг авах хүсэлт гаргаагүй. Нотлох баримтгүй. Боловсролын яам тэр асуудлаа нотлох баримттай ярих хэрэгтэй” гэдэг тайлбар өгөв. Түүнийг хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ийм тайлбар хийхтэй зэрэгцэн, Сангийн сайд З.Мэндсайхан “Төсвөө өргөн барьсан сайд нь би. Энэ 50 тэрбум төгрөг зарцуулаагүй. Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төсөвт оруулж ирсэн. Би хэрхэн зарцуулахыг нь мэдэхгүй. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга ямар зорилгоор тийм зүйл ярьсан мэдэхгүй. Миний өргөн барьсан төсөв тодор аль нэг сургуульд мөнгө өгнө гэсэн зүйл байхгүй. Нотлох баримтгүй” гэдэг тайлбар хийв.

Ямартай ч Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн байгуулсан “Их засаг кингс” сургууль төсвийн тодотголоор 3.5 тэрбум төгрөг хүртэх гэж байсан асуудалд албаныхан ийм тайлбар өгөөд байна. Эцэстээ Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кингс” сургууль батлагдаагүй төсвөөс зарцуулаагүй 50 тэрбумаас нотлох баримтгүйгээр 3.5 тэрбум төгрөг авах гэж байсан нь нотлох баримтгүй гэдэг тайлбар л үлдлээ.
 

Холбоотой мэдээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ
ЦЭЦ: УИХ-ын гишүүдэд Зөрчлийн хууль үйлчилдэг болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он