Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

1 цагийн өмнө
Монгол Улсын Засгийн газар Нью-Йорк хотод төвтэй "БлэкРок Файнэншиал Менежмент" компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний нэгж болох “БлэкРок ФМА” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, “БлэкРок Файнэншиал Маркетс Адвайзори” компанийн Олон улсын баялгийн сангийн зөвлөх үйлчилгээ хариуцсан гүйцэтгэх захирал Маттиас Вирволл нар гарын үсэг зурав.
Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга болон уг Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын хэрэгслээр дамжуулан төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багцлан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд санал болгох асуудлаар мэдээлэл солилцох хэлэлцүүлгийн  ерөнхий хүрээг тодорхойллоо.
"БлэкРок ФМА" нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, технологийн чиглэлээр салбартаа тэргүүлдэг, төрийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Дэлхийн улс орнуудын үндэсний хөгжлийн болон хөрөнгө оруулалтын сангуудад дэмжлэг үзүүлдэг туршлагатай компани юм.
Энэхүү хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 10-ны хуралдааны шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг хангаж  байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяраар ахлуулсан тус Ажлын хэсэгт Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл багтаж буй.
Олон улсын сайн туршлагад нийцүүлэн энэхүү цогц шинэчлэлийг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг дэлхийн тэргүүлэгч хөрөнгийн удирдлагын 12 компанид хамтран ажиллах санал хүргүүлсний дагуу тус байгууллага оролцох сонирхлоо илэрхийлжээ. Засгийн газар болон “БлэкРок ФМА” хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг судлахаар харилцан тохиролцсоны үр дүнд мэдлэг туршлага солилцох, хамтын ажиллагааны хүрээг тогтоох зорилгоор санамж бичиг байгуулж байна.
Энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлснээр төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашиг сайжрахаас гадна дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, Монгол Улсыг чиглэсэн урт хугацааны гадаадын хөрөнгө оруулалтын шинэ, бат бөх сувгийг бий болгох ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна
Хятад улсаас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна
Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Хятад улсаас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
Австралид супермаркетуудад зарагддаг олон төрлийн барааны үнэ огцом өсжээ
Тогтворжуулалтын санг тонох ажиллагаа
Самар түүж явсан иргэдийн нэг нь түлэгдэж амиа алджээ
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
ЗГ: Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Төсвөөс “Их Засаг кинг” нарын хувийн 3 сургуульд 9 тэрбумаар тоног төхөөрөмж авч өгнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он