Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

1 цагийн өмнө

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 09-р 08-ны хуралдаан 15.31 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ж.Галбадрах, С.Замира, Ч.Ундрам, Д.Ганмаа, Ц.Идэрбат, О.Саранчулуун нар оролцов.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Х.Баасанжаргал, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Ж.Галбадрах, мөн хуралдаан даргалагч О.Номинчимэг нар асуулт асууж, Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын холбогдох албаны хүмүүсээс хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмнэлгүүдийн өр төлбөр ямар байгаа, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бууруулж байгаа бол ямар тусламж, үйлчилгээний зардлыг хасаж, төсвийн хэмнэлтэд хамруулж байгаа, үүнд ямар шалгуур баримталсан зэргийг асуув. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал “гэрт ойр сургууль” хөтөлбөрт тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зориулалтыг задлан үзсэнээ дурдаж, хэд хэдэн хувийн сургуульд хувьсах зардал болон тоног төхөөрөмжийн зардал хуваарилсныг тодруулан асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа энэ талаар хөндөж, нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тооцох итгэлцүүр нь тухайн сургууль олон сурагчтай, ачаалал ихтэй байх тусам хувьсах зардлын дүн нь багасч байхаар томьёолсон нь зохимжгүй гэсэн байр сууриа илэрхийлж, тайлбар авсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, асаргааны болон тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зардал буурч байгаа эсэх, энэ онд дэвшүүлсэн зорилтууд, байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтнуудын тоонд харгалзах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь, квот хангагдсан эсэхийг хөндөж асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах улсын төсвийг тодотгох зайлшгүй шаардлага, хүчин зүйл нь юу байсан, ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар Үндэсний Аудитын газраас, төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарыг хэрхэн нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний хүрэлцээ ямар байгаа, 2021 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн схемээр хотхоны бага сургуулийн асуудлыг шийдвэрлэх нь хэр оновчтой болон сургууль түрээслэх түрээсийн төлбөр шоо метр тутамд хэдэн төгрөг байгаа талаар Боловсролын яамны албан тушаалтнаас асууж, хариу авав. Мөн дунд сургуулийн анги дүүргэлтийн норм, энэ онд гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэхээр улсын төсөвт тусгаж баталсан 108 сургууль, 95 цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн талаар Сангийн яамныхнаас асуусан юм. Улсын их Хурлын гишүүн Ж.Золжаргал төсвийн тодотголыг дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлын хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас ихгүй байхаар тогтоосон заалтыг хасахаар тусгасан нь ямар учир шалтгаантайг асууж, хариулт, тайлбар авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг улсын төсөвт татан авах нь тухайн компаниудын менежмент, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой түвшинд хадгалахад сөрөг нөлөөтэй эсэх, эрчим хүчний салбарт олгохоор төлөвлөсөн 107 тэрбум төгрөгийн татаасын 50 тэрбумыг олгох БНХАУ-ын компанитай ямар нөхцөлтэй гэрээ байгуулж байгаа, цалинг нэмж байгаатай холбогдуулан хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх зэрэг асуулт тавьсан юм.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тус салбарт нийгмийн даатгалын шимтгэлийн 61.9 тэрбум төгрөгийн, эм, эмнэлгийн хэрэгслийн зардлын 130.0 тэрбум төгрөгийн өр төлбөр байгааг мэдээлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн хамааралтай бүлгүүдийн санхүүжилтэд тодорхой зохицуулгууд оруулж, тарифыг 8.0 хувиар нэмэгдүүлсэн тул өр төлбөр оны эцэст буурна гэлээ. Харин төсвийн тодотголд эрүүл мэндийн даатгалын зардлын дахин хуваарилалтад 79.3 тэрбум төгрөг, сайдын багцын эмнэлгүүдэд 10.9 тэрбум төгрөг нэмж хуваарилж буй талаар тайлбарлалаа. Боловсролын яамны Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын дарга А.Мөнх-Оргил энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 77 сургуульд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгааг дурдаад, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц бодлогын хүрээнд “гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хувийн хэмшилтэй хамтран хэрэгжүүлнэ гэсэн юм. Сургуулиудын ачааллыг бууруулах шаардлагатай нийслэлийн хэмжээний 43 байршилд судалгаа хийж, 38 байршилд цэцэрлэгийн барилгыг сургууль болгон ашиглах, гурван байршилд хувийн сургуультай хамтран ажиллахаар болсон талаар тэрбээр тайлбарлаж, тоног төхөөрөмж нийлүүлж, түр ашиглуулахаар төсвийн тодотголд тусгасан төрөлжсөн ахлах сургуулиуд бүгд их, дээд сургуулиудын харьяа ахлах, лицей сургуулиуд юм гэв. Хувьсах зардлын итгэлцүүр бол тухайн сургуулиудад байх ёстой, хүүхдэд чанартай сургалт хүргэх бүхий л хэрэглэгдэхүүн, хүчин зүйлсээр тооцдог тохируулга болохыг тэрбээр тайлбарлаж, сургууль түрээслэх нэгж үнийг метр квадрат тутамд 48000 төгрөгөөр гэрээлж байгааг мэдээлсэн юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан жилийн 5.9 тэрбум төгрөгийн төсөвтэй гэдгийг танилцуулж, үндсэн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх гэдгийг хэлэв. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус сан 300 орчим хүнийг хөдөлмөр эрхлэлтэд сургасан байна. Төсвийн тодотголоор Нийгмийн халамжийн сангийн төсвөөс 44.2 тэрбум төгрөг хасагдаж байгаа нь халамж олгох механизмыг зөв болгосонтой холбоотой хэмнэлт гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулж, халамж хүртэх ёстой хүмүүсийн санхүүжилт хасагдаагүй гэлээ.

“Чингис хаан баялгийн сан” ХХК энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.0 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцуулж, энэ нь зэсийн үнэ өндөр байгаа болон нүүрсний экспортыг нэмэгдүүлсэнтэй холбоотойг дурдав. Тус компани оны эцэст 3.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөснийг гүйцэтгэх захирал мэдээлж, төр ногдол ашгийн бодлоготой байх ёстой гэсэн Байнгын хорооны даргын саналтай санал нэг байгаагаа илэрхийллээ.

Үүний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Ж.Галбадрах нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа төрийн албан хаагчдын цалинг механикаар жигдрүүлэх бус мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл, эрсдэл, хариуцлагад тулгуурласан тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай гээд төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын зардал, санхүүжилтэд оруулж буй өөрчлөлтийн талаарх нарийвчилсан судалгааг ирүүлэхийг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа төрийн бодлого, эдийн засгийн өсөлт ард иргэдэд наалдахгүй байна гээд төсвийн тодотголын төслийг дэмжихгүй гэдгээ хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээний төлөвлөлт, санхүүжилт, хүртээмж болон бодлогын тогтвортой байдал, хэрэгжилт, тайлагналт хангалтгүй байгааг шүүмжлэн ярилаа. Тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх ажил үр дүнгүй байгааг онцолж, бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэхээс гадна тэдний сэргээн засалт, ур чадвар, боловсролд нь хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсрол тэргүүлэх салбар юм бол төсөв, хөрөнгө оруулалтыг хасах учиргүйг сануулав. Нийгэмд газар аваад байгаа тэгш бус байдлыг багасгахад улсын төсвийн бодлого чиглэх ёстой гэдгийг тэрбээр онцоллоо.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“IPhone 18 Pro” -д ямар өөрчлөлт орох вэ
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“IPhone 18 Pro” -д ямар өөрчлөлт орох вэ
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо
Ухаалаг утасны болон И Монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой
ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
285 байршилд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлажээ
Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ
Баян-Өлгийн шүүх хууль илт зөрчсөөр байх уу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа
Залуусын “мөрөөдөл”-өөр битгий шоуд
“Айтиэм Монголиа 2026” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он