Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Засгийн газраасаа том толгойтой Э.Бат-Амгалан сайд

2026/09/07
Ерөнхий сайд Н.Учралын “хэмнэлт” гэдэг үг огт хэрэгжихгүй гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан батлав.
Засгийн газраас өнгөрсөн сард 2026 оныг дуустал төсвийн хэмнэлт хийх 325 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын гол агуулга нь төр шаардлагагүй зардлаа танаж, хэмнэхийг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан юм. Энэ нь улсын төсөв улайж, 2 гаруй их наяд төгрөгөөр тасарсантай холбоотой шийдвэр. Тус тогтоолын 2.3-т “... нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, урлаг спортын уралдаан, наадам, тэмцээн зохион байгуулахгүй байх” гэжээ. Ингэж хэмнэхийн эцсийн зорилго нь төсвийн байгууллагууд байгаа мөнгөөрөө цалин, тэтгэврээ тасралгүй тавих гэсэн арга.
Гэвч 325 дугаар тогтоол татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах гэсэн оролдлого төдий гэдгийг Засгийн газрын гишүүн өөрөө бодитоор үлгэрлэв. Э.Бат-Амгалан сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд барилгын салбарын 100 жил нэрээр Монгол орон даяар нижгэр наргилаа. Толгойдоо хааны малгай өмсөн, бөхийн өргөөний хойморт заларч, олон зуун сая төгрөгийн шагналтай бөх барилдуулж наадсаныг телевизийн өндөр төлбөртэй шууд дамжуулалтууд харууллаа. Олон зуун саяар тансаг буудлаас эхлээд томоохон танхимууд түрээслэж, баярын хурлуудыг угсруулав. Сонирхолтой нь, яамны албан хаагчид сайдын энэхүү үрэлгэн зардлыг Засгийн газрын тогтоол зөрчсөн гэдгийг анхааруулсаар байсан ч хүчээр баяр тэмдэглэсэн гэх.
Яам, тамгын газрууд ой тэмдэглэх нэрээр тэрбум, тэрбум төгрөг урсгадгийн хамгийн наад захын жишээ энэ удаагийнх бөгөөд 325 дугаар тогтоол Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлагуудад үйлчилсэнгүй. Хамгийн гол нь Ерөнхий сайд манлайлан хэмнэлтийн горим тогтоосныг Барилгын яам шууд үгүйсгэсэн үйлдэл нь салбарын сайдын толгой Засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолоос томыг илтгэв.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он