Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав

2026/08/28

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад болсон G-CAP (Global Changemaker Academy for Parliamentarians) хөтөлбөрийн оролцогчид болох дэлхийн 20 гаруй орны парламентын төлөөлөгчдөд сертификат гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болов.

Парламентын төлөөлөгчид эхлээд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцахын зэрэгцээ хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо.

Уг арга хэмжээнд  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Г.Лувсанжамц, Б.Уянга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар оролцсон юм. 

Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол, хүнсний аюулгүй байдлын талаар хөтөлбөрийн хүрээнд гаргасан гарын авлага, зөвлөмжийг өөрийн улсдаа хэрэгжүүлэхийн тулд бүх шатандаа нэгдсэн ойлголттой болоход анхаарах, үндэсний урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртөө газар, ойн асуудлыг тусгах, ялангуяа усны хомстол, хөрсний доройтлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа хуулийн хэрэгжилтэд тавих хяналтад парламентын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд манлайлал үзүүлж ажиллах, өөрийгөө нөхөн сэргээдэг хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга манай улсын хувьд усны хомсдол болон хүнсний аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байгааг дурдаад цаашдаа энэ чиглэлийн эрх зүйн орчныг сайжруулахад манлайлж, холбогдох хуулийн төсөл боловсруулах асуудалд анхаарал хандуулж ажиллана гэж байлаа.

Дараа нь Байнгын хорооны дарга М.Мандхай болон G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди нар уг хөтөлбөрийг амжилттай төгссөн оролцогчдод сертификат гардуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн өдрүүдэд парламентын гишүүд та бүхэн бие биеэсээ суралцсан, туршлага солилцсон үр дүнтэй хөтөлбөр байсан төдийгүй цаашдын урт хугацааны нөхөрлөл, олон улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн эхлэл байх болно гэдэгт илтгэлтэй байна гэв.

Мөн энэхүү сертификат та бүхэнд хөтөлбөрийг дүүргэсэн гэдэг төдийгөөр бус үүний ард хариуцлагыг үргэлж сануулж байх болно хэмээв.

Харин G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди хэлсэн үгэндээ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-той хамтран Монгол Улсад болж байгаагаараа G-CAP хөтөлбөр онцгой ач холбогдолтой гээд бидний өмнө тулгараад буй сорилтыг шийдвэрлэхэд шаардлагатай хууль эрх зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, хэрэгжилтийн хяналтыг бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжихэд парламент голлох үүрэгтэй гэдгийг онцолж байлаа. 

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бий болсон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа та бүхэн улс орныхоо бодлого, бодит үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Ташрамд дурдахад уг хөтөлбөр нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу парламентчид болон шийдвэр гаргагчдын мэдлэг, туршлага солилцох, COP17 бага хурлын хүрээнд парламентын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он