Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогтын айлчлал үргэлжилж байна

1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй Зүрх судасны төв байгуулах төслийг хэрэгжүүлэгч Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернестэй уулзлаа.

Ерөнхий захирал Жеоржес Тернес, Улсын Их Хурлын даргын Люксембургт хийж буй энэ удаагийн айлчлал хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах ач холбогдолтойг тодотгов.

Мөн тэрбээр хэдийнэ хэрэгжүүлж эхлээд үр дүнгээ өгөөд буй эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаас гадна банк санхүүгийн салбар, сансрын болон хиймэл дагуулын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

Ялангуяа эрүүл мэндийн салбар Монгол, Люксембургийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг Улсын Их Хурлын дарга тодотгоод, өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус улсаас эмнэлгийн дэд бүтэц, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, телемедициний тогтолцоог сайжруулах болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хөрөнгө оруулсны үр дүнд нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан зүрх судасны өвчлөл тав дахин буурч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийдэг болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

2001 оноос хойш Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 45 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих болсныг Улсын Их Хурлын дарга уламжилсан.

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, давхар татвар ноогдуулахгүй байх Сангийн яамд хооронд байгуулсан харилцан ойлголцол санамж бичгүүдийн талаар тэмдэглээд, парламентын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй дэмжин  ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн Монгол Улс хиймэл дагуул хөөргөж ашиглах бодлого барьж буйг дурдаад, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах боломж бий хэмээлээ.

Уулзалтын үеэр Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернес, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах санд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж бодитой хувь нэмрийг оруулахаар шийдвэрлэсэн талаар дуулгасан юм.

Люксембургийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

Дараа нь Улсын Их Хурлын дарга Люксембургийн санхүүгийн дүүрэгт орших Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

Люксембургийн хөрөнгийн бирж 10 жилийн өмнө “Ногоон бирж” нэртэй шинэ платформыг нээж, хувийн хэвшлийн хөрөнгийг тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн тус биржийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулсан. 1960-аад оны эхээр ам.долларын бонд босгох ажлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус бирж Малайз, Солонгосын компаниудтай бондын үнэт цаасыг гаргаснаар дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулах болжээ.

Люксембургийн хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд хамгийн том, аюулгүй бондыг арилжаалдаг бөгөөд дэлхий дээрх 3 ам.доллар тутмын нэг нь буюу 100 ам.долларын 30 нь тус хөрөнгийн биржид бүртгэлтэй гэсэн мэдээллийг өгсөн. Эдүгээ тус бирж 8.5 их наяд ам.доллар, еврогийн бонд босгосон ажээ.

Уулзалтын үеэр тус биржийн удирдлагууд бондын арилжаанд Монголын нэр бүхий банкуудаас “Голомт” банк амжилттай оролцсон талаар дурдаад, цаашид дэд бүтэц, эрүүл мэнд, ой, усны нөөцийг хамгаалах чиглэлээр тэрбум хүртэлх ам.доллар, еврогийн хөрөнгө оруулалт босгох боломж бий гэсэн мэдээллийг өгсөн.

Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн айлчлалын төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан юм.

Ерөнхий захирал Андрю МакДауэл Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дуулгав.

Он жил өнгөрөх тусам харилцан ашигтай хамтын ажиллагаа бодитой төсөл, хөтөлбөрүүдээр баяжиж байгааг тэрбээр тэмдэглээд, дахин төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэргээс гадна 100 сая ам.долларын санхүүжилттэй ойн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын хөрөнгө оруулалтын банктай Монгол Улс 2011 оноос хамтын ажиллагаа эхэлсэн ч  төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаад иргэд талархаж буйг уламжилсан.

Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хэрэгжин, утааны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцолсон юм. Азийн хөгжлийн банктай уг төслийг хамтран хэрэгжүүлснээр олон талын хяналттай, илүү үр өгөөжтэй байсныг С.Бямбацогт дарга онцолж байлаа.

Тэрбээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж, улс оронд нүүрлээд буй бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдлын асуудлыг олон улсын оролцоотойгоор шийдвэрлэн шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгааг тэмдэглэсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан бөгөөд цаашид Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг байгаль орчныг хамгаалах, сэргээхэд чиглэсэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буйг тодотгосон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсад оруулахаар төлөвлөж буй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, эрчим хүчний хангамжийн найдваргүй байдал, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов.

Үүгээр Монгол Улсын Их Хурлын даргын Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөж, Бельгийн Хаант Улсад хийх айлчлал эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Цагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30-50 тэрбум төгрөгт хүрч байна
Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор десикаци хийхийг зөвлөж байна
G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Цагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30-50 тэрбум төгрөгт хүрч байна
Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор десикаци хийхийг зөвлөж байна
G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав
УИХ-ын дарга С.Бямбацогтын айлчлал үргэлжилж байна
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна
БНСУ-д зорчиж буй Монгол Улсын иргэдийн анхааралд
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Ерөнхий хяналтын сонсгол болно
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он