Сэтгэгдэл 0
Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд бодит хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.
Цаашид эрчим хүч, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх болон дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэлийг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.