Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ

2026/08/26

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, С.Лүндэг нар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж буй энэ цаг үед хуулийн төслийг өргөн мэдүүлж буй нь санамсаргүй хэрэг биш гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцолж, төсөлд тусгагдсан онцлох зохицуулалтуудыг танилцуулав. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжүүлж үр нөлөөг дээшлүүлэх, нэгдсэн бодлого, удирдамжаар хангах “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ” (National protected area network) гэх харилцааг хуулийн төсөлд шинээр тусгасан байна. Үндэсний сүлжээ нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын байгаль хамгааллын зорилго бүхий ангилалд орсон газар нутаг, Ойн тухай, Усны тухай хуулиудаар хамгаалагдсан бүсүүдээс бүрдэх ажээ.

Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгааллын чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, байгаль хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих зэрэг харилцааг нарийвчлан зохицуулалгүй явж ирснийг хуулийн төсөлд тодорхой тусгасан байна. Үндэсний сүлжээний нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх гол механизм нь мэдээллийн цахим систем болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө байх бөгөөд уг төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтийг хангах байгаль орчны бүсийн зөвлөлд нутгийн иргэдийн оролцуулахаар тусгажээ. Мөн тус бүс нутагт газар ашиглахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгаж, экосистемд сөрөг нөлөөгүй, танин мэдэхүйн болон байгальд түшиглэсэн аялал жуулчлал аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр заасан байна.

Төсөв санхүүгийн дутагдалтай байдал нь тусгай хамгаалалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелэлтийг хангахад хүндрэл учруулж буйг өөрчилж, олон улсын нийтлэг жишгийн дагуу олон эх үүсвэрээс бүрдүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, хамгаалалтын захиргааны тогтвортой санхүүжилтийн шинэ механизмуудыг бий болгох замаар өөр өөрийгөө санхүүжүүлж төсвийн дарамтыг бууруулах боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он