Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа

43 мин өмнө
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.26 /НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал  Бет Бечдол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд Монгол Улсад анх удаа ирж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал болон төлөөлөгчтэй уулзаж байгаадаа талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлогыг амилуулж ажил хэрэг болгох, орчин цагийн шинэлэг, инновацлаг хөгжлийг бий болгоход тус байгуулага нь урт хугацаанд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн стратегийн чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэсэн.


Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих томоохон хуулиуд батлагдсаныг М.Мандхай дарга дэлгэрэнгүй танилцуулаад ялангуяа Хөдөө аж ахуй болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулахад тус байгууллагаас техникийн дэмжлэг, туслалцааг харамгүй үзүүлсэнд Байнгын хорооны гишүүдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын шинэчлэлийг хийх эдгээр хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх сорилт тулгараад буйг онцлон тэмдэглэв. Батлагдсан хуулиудыг амилуулах, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд тус байгууллагаас техникийн туслалцаа, дэмжлэгийг үргэлжүүлэн үзүүлэхийг хүсэхийн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Байнгын хорооны зүгээс онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэв.


Хатагтай Бет Бечдол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцсэн ирсэн биднийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд Байнгын хорооны даргад талархлаа илэрхийлэхийн ялдамд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирлын мэндчилгээг уламжлав.   


Мөн тэрбээр дэлхийн аль ч улсын хөдөө аж ахуйн салбар нь мал аж ахуй дээр түшиглэдэг гээд Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах, бэлчээрийн доройтол, тогтвортой мал аж ахуйн талаар бодлогын болон үйлдвэрлэлийн түвшинд анхаарах, ялангуяа малчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнтэй ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.


Уулзалтаар талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Улсын Их Хурлын хооронд бодлого, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдал, тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээрх стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хөндөн ярилцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монголын уламжлал ба ирээдүйг холбосон тогтвортой хөгжлийн гүүр
Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
Монголын уламжлал ба ирээдүйг холбосон тогтвортой хөгжлийн гүүр
Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Монгол Улс ундны усанд 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ираны төлөөлөгчидтэй салбарын асуудлаар санал солилцов
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав
Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Хот байгуулалт, орон сууцжуулалтын чиглэлээр НҮБ-Хабитаттай хамтран ажиллана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
“Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлагын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он