Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улс ундны усанд 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна

51 мин өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар хамтран “Усны өдөр” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж, ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа тул усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, ундны усны эх үүсвэрийн хамгаалалт, чанар, аюулгүй байдлын асуудал цаашид улам бүр чухал болж байна.

Манай оронд жилд дунджаар 40 шахам үер бүртгэгддэг бөгөөд 1966 оноос хойш тохиолдсон томоохон дөрвөн үер тутмын гурав нь хүн ам олноор суурьшсан, нягтаршил өндөртэй Улаанбаатар хотод тохиолдсон байна. Үерийн улмаас ундны усны эх үүсвэр бохирдох эрсдэлтэй. Монгол Улс ундны усанд нийт 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр “Япон Улсад 301, Сингапурт 300, БНСУ-д 231 үзүүлэлтээр усны чанар, аюулгүй байдлыг шинжилдэг бол Монгол Улсад MNS 0900:2018 стандартын хүрээнд 89 үзүүлэлт тусгагдсан, иймээс Монгол Улсын ундны усны чанарын шинжилгээний арга, тоног төхөөрөмж, лабораторийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай” гэдгийг Стандарт, хэмжил зүйн газраас онцолсон юм.

Ташрамд сонирхуулахад, үерийн эрсдэлийн менежментийн суурь дараах стандартууд манай улсад мөрдөгдөж байна гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.  

-MNS ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент-Удирдамж

-MNS ISO 22301:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал-Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага

-MNS ISO 24512:2012 Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ–Ус хангамжийн барилга, байгууламжийн ашиглалтын менежмент болон ашиглалт үйлчилгээний түвшин үнэлэх аргачлал. 

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ираны төлөөлөгчидтэй салбарын асуудлаар санал солилцов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Монгол Улс ундны усанд 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ираны төлөөлөгчидтэй салбарын асуудлаар санал солилцов
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав
Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Хот байгуулалт, орон сууцжуулалтын чиглэлээр НҮБ-Хабитаттай хамтран ажиллана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
“Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлагын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна
Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 105 ой тохиож байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он