Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв

57 мин өмнө

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр /2026.08.24/ “Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет, “Бадрах Энержи“ компанийн Гүйцэтгэх захирал Коралин Прин нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын хөрөнгө оруулалтын гэрээгээр хэрэгжиж буй “Зөөвч-Овоо” төслийн явцын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэхүү төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжиж буй хамгийн том гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төслүүдийн нэг гэдгийг онцоллоо. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна өндөр технологи, хүний нөөцийн чадавх, байгаль орчны хариуцлагатай менежмент болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах стратегийн ач холбогдолтой төсөл гэж үзэж, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нээлттэй харилцаа чухал гэдгийг дурдлаа.

“Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет "Зөөвч-Овоо төсөл Орано группт төдийгүй Франц улсад чухал ач холбогдолтой тул өндөр үүрэг хүлээж, сайтар анхаарч ажиллаж байна. Бадрах Энержи компани өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжсөн. Удирдлагын түвшинд ажиллах монгол залуус Франц улсад туршилтаар ажиллаж эхэлсэн. Барилгын талбай дахь ажлууд урагштай явж байгаа тул гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой" гэдгээ илэрхийлэв. 

Мөн туршилтын экспорт хийх бэлтгэл хангагдаж байгаа бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын экспортын тусгай зөвшөөрлийг ямар байгууллагаас авах асуудал одоо хүртэл хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байгаа тул шийдвэрлэж өгөх хүсэлтээ Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт уламжиллаа. "Хаврын чуулганаар батлагдсан Бизнесийн эрх чөлөөний хуулиар тусгай зөвшөөрлийн процессыг хялбарчлан цахимжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хуулийн хориг саад, хууль бус шаардлагууд цуцлагдсан тул холбогдох шийдэлд хүргэнэ" гэдгээ Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийллээ. 

Түүнчлэн хоёр тал хараат бус лаборатори байгуулах асуудлыг хөндөж, санал солилцлоо.

"Зөөвч-Овоо" төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, улсын төсөвт урт хугацааны тогтвортой орлого бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм. 

Холбоотой мэдээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 105 ой тохиож байна
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг илрүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 105 ой тохиож байна
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг илрүүллээ
ЦЕГ: Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Хиймэл оюун ухааны туслах багш багшийн ажлын ачааллыг 4–5 цагаар бодитой бууруулж байгааг сургалтад хамрагдсан багш нар онцолж байна
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв
“Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо
Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хилийн боомтуудаар 2,100 тонн АИ-92 автобензин орж иржээ
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
ТЦА-наас сэрэмжлүүлж байна
Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч Монгол Улсад айлчилж байна
Шонхор шувуу барих гэрээг цуцаллаа
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он