Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

1 цаг 7 минут

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд өнөөдөр “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг нүүрсэн халаалтаас цэвэр, хүртээмжтэй, уур амьсгалд тэсвэртэй халаалтын шийдэлд шилжүүлэх, төр, хувийн хэвшлийн болон олон улсын санхүүжилт татах боломжийг эрэлхийлсэн энэхүү хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нээж үг хэлэв. 

Тэрбээр “Бид Монгол Улсын эрчим хүчний салбарт өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг болгон тодорхойлсон. Бидний хэтийн зорилго бол эрчим хүчний аюулгүй байдлаа бүрэн хангаж, өрсөлдөөнт зах зээлд суурилсан, экспортлогч орон болох явдал юм. Үүнд бид эрчим хүчний аюулгүй байдал ба системийн уян хатан байдал, сэргээгдэх ба нүүрстөрөгч бага ялгаруулах эх үүсвэр, хэмнэлт ба үр ашиг, ухаалаг дэд бүтэц ба инновац, засаглал ба тэгш хүртээмжтэй шилжилт гэсэн таван тэргүүлэх чиглэлээр, гурван үе шаттайгаар хүрнэ. 

Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын “Ногоон чөлөөлье” чиглэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүд цэвэр эрчим хүчний шийдэлд шилжихэд тулгарч буй санхүүгийн болон зохицуулалтын хүндрэл, хязгаарлалтыг багасгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 

Мөн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг төрөөс шууд үнэ тогтоох бус, ил тод, өрсөлдөөнт аукционы зарчмаар хэрэгжүүлэх шинэ тогтолцоонд шилжин, таван цуврал аукционыг зохион байгуулж байна. Ингэснээр шинэ эх үүсвэрүүдээс нийлүүлэх эрчим хүчний үнэ буурсан. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай яамны стратегийн чухал түнш байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд бид эрчим хүчний шилжилтийг дэмжих бодлого, эрх зүйн шинэчлэл, тогтвортой санхүүжилтийн механизм, шинэлэг технологийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, бодлогын суурь баримт бичгүүд боловсруулж, цэвэр халаалтын шийдлийг бодит нөхцөлд туршин хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлээд байна.                             

Эрчим хүчний салбарт 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнд технологийн шинэчлэл багтсан. Хүйтэн уур амьсгалтай, тархаж амьдардаг манай улс өөрийн онцлогт тохирсон технологи нэвтрүүлэх ёстой. Олон шинэ санаачилгыг аймаг, сумдад турших боломж бүрдүүлэхэд анхаарч байна. 

Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болох “Нарны илч” буюу Solar Facility санаачилга нь энэхүү хамтын ажиллагааны дараагийн шат юм. Бидний зорилго бол цэвэр халаалтын шийдлийг туршилтын төслөөс үндэсний хэмжээний хэрэгжилтэд шилжүүлэх тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх явдал. Ингэснээр төр, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын оролцоонд тулгуурлан олон мянган айл өрхийг цэвэр, найдвартай, хүртээмжтэй халаалтын шийдлээр хангахын сацуу дотоодын инновацыг дэмжих, ногоон ажлын байр бий болгох, нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийг ашиглах, хувийн хөрөнгө оруулалтыг татах шинэ гарц нээгдэнэ. Энэхүү хэлэлцүүлэг цэвэр халаалтын шийдлийг үндэсний хэмжээнд өргөжүүлэхэд шаардлагатай бодлого, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тодорхойлоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Дээр дурдсан “Solar Facility Initiative” санаачилгыг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Төр, хувийн хэвшлийн хөрөнгө, олон улсын уур амьсгалын санхүүжилтийг хослуулан 10,000 хүртэлх өрхийг цэвэр халаалтад шилжүүлэх эл санаачилга нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын сацуу иргэдийн эрүүл мэнд, ногоон ажлын байр, дотоодын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих ач холбогдолтой.

Холбоотой мэдээ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хилийн боомтуудаар 2,100 тонн АИ-92 автобензин орж иржээ
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо
Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хилийн боомтуудаар 2,100 тонн АИ-92 автобензин орж иржээ
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
ТЦА-наас сэрэмжлүүлж байна
Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч Монгол Улсад айлчилж байна
Шонхор шувуу барих гэрээг цуцаллаа
15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он