Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Кени улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ

1 цаг 23 минут

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Кени Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ойн яамны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тэргүүн нарийн бичгийн дарга, Доктор, Инженер Фестус Нгено-тэй хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд дэд сайд Б.Мөнхтамир СОР17 бага хуралд Кени улс өндөр ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хойшид үргэлжлэх бодит хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгохыг чухалчилж буйгаа тодотгов.

Мөн Кени улс тусгай хамгаалалттай өргөн уудам газар нутаг, цөлжилт болон бэлчээрийн доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр манлайллаа харуулж ирсэнийг өндрөөр үнэлж, Монгол Улстай туршлага, мэдлэг солилцох боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол, Кени хоёр улс нь газарзүйн хувьд алслагдсан хэдий ч ижил төстэй сорилтуудтай тулгардаг хоёр өөр бүс нутгийн туршлага, үзэл санааг нэгтгэж, газрын доройтол, ганд тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр Өмнөдийн хамтын ажиллагааг хурдасгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, яриа хэлэлцээ, туршлага солилцох түвшнээс тодорхой төсөл, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн шат руу шилжинэ гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Кени улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Хичээлийн жилийн бэлтгэл, сургалтын орчны бэлэн байдлыг хангах чиглэл өглөө
“Арьс шир-баялаг” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажиллах үүрэг, чиглэлийг өглөө
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банк группын Монгол Улсыг хариуцсан менежер хатагтай Виктория Делмон-ыг хүлээн авч уулзлаа
Дэлхийн хүнсний форумын монголын залуучуудын зөвлөл байгуулагдлаа
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он