Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай

1 цаг 15 минут
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Бага хурлын гуравдахь өдөр “Уур амьсгалын эрсдэлийн эрин үед газар, ус, байгаль орчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026” эхэллээ.
Форумаар уур амьсгал болон байгаль орчинд учирч буй эрсдэлийг тодорхойлох, удирдан чиглүүлэх болон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газар, ус, экосистемд татан төвлөрүүлэх талаар хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр форумыг нээж хэлэхдээ, хамтран зохион байгуулагч, оролцогч талуудад талархал илэрхийлж, энэ форум шинэ түншлэл, бодит санал, санаачилга, хамтын ажиллагааны үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Мөн Монгол Улс энэ форумыг 2022 оноос Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож ирсэн нь тогтвортой, ногоон санхүүжилтийг үндэсний хөгжлийн бодлогынхоо төвд тавьж байдгийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.
Хүн төрөлхтөн эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны улмаас үүссэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол зэрэг нь түгшүүрийн харанга дэлдэж, сэхээний тасагт амь тэмцэн хэвтэх өвчтөн мэт болсныг бүгд харж байгааг хэллээ.
Иймээс энэ бүгдийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатайг онцоллоо.  
Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гээд бүх талыг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тогтвортой санхүүжилтийг улам эрчимжүүлэх учиртайг тодотголоо.
Монгол Улс “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн” хөдөлгөөн өрнүүлж, 2026  оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгаа НҮБ-аар батлуулан, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Цэнхэр бондын санхүүжилтийн хүрээ”, “Монголын ногоон санхүүгийн корпорац” зэрэг шинэ санаачилга эхлүүлснийг дурдлаа.
Дэлхийн газар нутгийн 40 гаруй хувь доройтсон нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг.

2030 он гэхэд газрын доройтлыг сэргээж, ганд тэсвэртэй нөхцлийг бүрдүүлэхэд жил бүр дор хаяж 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. 
Гэтэл ердөө 77 тэрбум ам. доллар буюу 4.6 дахин бага хөрөнгө төвлөрч байгаа нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг ирснийг хэллээ.
Цаашид ирээдүй хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхийн төлөө улс орон бүр тууштай бодлого баримтлан, сэтгэл, хүсэл, зорилгоо нэгтгэн, харилцан ойлголцож, хамтран ажиллахыг уриаллаа.
“Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026”-г Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо, Голомт банк, Монголын Байгалийн өв сан, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Дэлхийн банк групп болон холбогдох яамд, олон улс, дотоодын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
ЗГ: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
ЗГ: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
Элсэн болон шороон шуурганы I дүгээр ажлын хэсгийн хурал эхэллээ
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл давамгайлав
Засгийн газар хуралдаж байна
COP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
COP17: Хөдөө аж ахуйн цаг уурын чадавхыг сайжруулахад санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ
Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино
Ц.Идэрбат БНХАУ-ын Ланжоугийн мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг хянан шалгав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он