Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав

2026/08/18

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.08.18) Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүрог хүлээн авч уулзав. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг болохыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд тодотгов.

Мөн тэрбээр, Монгол Улсын Парламентын гишүүд дунд Япон Улсад мэдлэг, боловсрол эзэмшсэн гишүүд олон байдгийг дурдаад тэдгээр гишүүд ёс зүйн хувьд ч манлайлал үзүүлдэгт сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж буйд ач холбогдол өгч буйгаа тодотгов. 

Уулзалтаар талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуны дэвшлийг ашиглах, дэлхий нийтийн асуудал болоод буй хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг бий болгоход харилцан туршлага солилцох зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах асуудлыг бодлогын төвдөө авч үзэж, шаардлагатай  хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээд байгааг онцлон тэмдэглэв.  

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга, 2015 онд Япон улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг дурдаж, Монгол Улсын 5700 бараа бүтээгдэхүүн Япон улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч  тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, Монгол Улсын экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв.  Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо. 

Түүнчлэн уулзалтаар талууд хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, парламентын засаглалын туршлагыг харилцан солилцох, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. 

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүро 2025 онд Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийхэд халуун сэтгэлээр хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж буйгаа энэ үеэр  уламжиллаа. Тэрбээр Япон, Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа дурдаад хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах болно хэмээв. Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүро ярианыхаа төгсгөлд, 2027 онд тохиох Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтаж, дараагийн 50 жилийн харилцааг шинэ шатанд гаргах яриа хэлэлцээр энэ уулзалтаар эхэлж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Г.Лувсанжамц, Улсын Их Хурлын гишүүн тус бүлгийн гишүүн П.Наранбаяр, А.Ундраа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү нар болон албаны бусад төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он