Сэтгэгдэл 0

Наймдугаар сарын 1-13-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 21,180 тонн АИ-92 бензин орж ирлээ.
Наймдугаар сарын 12-нд 1,380 тонн, 13-нд 2,760 тонн нийт 46 вагон АИ-92 бензин ирснийг Толгойт, Аршаант, Улаанбаатар өртөөдөд хүргэжээ.
Эрээнцав боомтоор 13 вагон 780 тонн АИ-92 бензин орж ирснийг Дорнод аймгийн Баянтүмэн өртөөнд буулгаж, ачилтуудыг хийж байна.
Улаанбаатар хотын 75 ШТС руу 750 тонн, орон нутгийн 49 ШТС руу 441 тонн АИ-92 бензиний ачилт хийлээ гэж Монгол Улсын Засгийн газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.