Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо

2026/07/21

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмамоли Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг (2026.07.20) Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд, комиссын Тажикистаны хэсгийн дарга Курбон Хакимзода нар ахалж, хоёр улсын холбогдох яамдын удирдлага, байгууллагын төлөөлөл оролцов.

Талууд Монгол, Тажикистаны нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, эрчим хүч, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Худалдааны эхэнд сайд Ц.Идэрбат хоёр улсын төрийн тэргүүн нар нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хэрэгжүүлж буй нь Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх манай хоёр улсын хүсэл эрмэлзлийн тод илрэл гэдгийг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Тажикистан Улсад хийсэн айлчлал болон энэ удаагийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нарын ярьж, тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход Засгийн газрын хоорондын Комиссын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэв.

Комиссын дарга нар хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хооронд “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Замын зураглал”-ыг байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд тус баримт бичгийн дагуу хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Тус замын зураглалыг байгуулж буй нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зам тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.

Энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд олон улсын авто замын ачаа, зорчигч тээврийн тухай хэлэлцээр байгуулж буй бөгөөд цаашид хоёр улсын хооронд агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулах саналыг дэвшүүллээ.

Тажикистан Улс нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын хөгжлөөр бодит ахиц дэвшил гарган, бүс нутгийг тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангах чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд цаашид энэхүү салбарт харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.

Манай хоёр улсын худалдаа сүүлийн жилүүдэд өсөж, 2024 онд 130 гаруй мянган ам.доллар байсан бол 2025 онд 1,5 сая гаруй ам.доллар болжээ. Манай улс Тажикистанаас жимс, жимсгэнэ импортолж, харин мах, махан бүтээгдэхүүн экспортолж байна. Комиссын хуралдааны дүнгээр Протокол байгуулахаар тохиролцов.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он