Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав

2026/07/10
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д өнөөдөр /2026.07.10/ бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад айлчилж буйд талархлаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийг эхлүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.


Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж ирсэн. Ялангуяа хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд парламент, парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, шинэ шатанд гарсныг дуулгалаа.


Тэрбээр Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд “Нээлттэй парламент”-ыг төлөвшүүлэх, улмаар хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоог хангасан, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр нөлөөтэй хяналт тавьдаг тогтолцоог хөгжүүлэхийг зорьж буйг онцлон тэмдэглэсэн. Энэ хүрээнд цаашид БНСУ-ын сайн туршлагаас судалж нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.






Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан Хорооны монголын талын даргаар ажиллах хугацаандаа солонгос иргэдийг Монгол Улсад визгүй зорчих, улс хоорондын нислэгийн тоог долоо хоногт 7 байсныг 70-80 хүртэл нэмэх шийдвэр гаргаж байсан талаараа дурдаад хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын хүрээнд монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр үргэлжлүүлэн анхаарал хандуулж өгөхийг хүслээ.


Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнгээр дамжуулан БНСУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд үүнд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэлээ. Иймд Улсын Их Хурлын даргын зүгээс хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он