Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагналаа

Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, ажиллаж буй иргэдэд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Тэгвэл Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд шагнал, одон, медалийг гардуулах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.
Мөн Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр Гавьяат тамирчин цолоор, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ Гавьяат тамирчин цолоор шагнууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 25 суваг телевизийн сэтгүүлч, “Ам нээвэл” нэвтрүүлгийн хөтлөгч, Г.Туулыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Жүжигчин, чөлөөт уран бүтээлч Б.Батмэндийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Монгол Улсын харцага, Олон улсын хэмжээний мастер Т.Баасанхүүг Алтан гадас одонгоор тус тус шагналаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.