Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ

1 цаг 25 минут
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан 09.48 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. 
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэгт “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт саналаа танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Нэргүйн Мягмарыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилуулахаар санал болгож буйгаа танилцуулав.
Нэргүй овогтой Мягмар 1976 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хууль зүйн магистр, 2005 онд Америкийн их сургуулийн Вашингтоны хуулийн коллежийг хууль зүйн магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Тэрбээр 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, газрын дарга, 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-д менежер, 2012-2014 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2014-2016 онд АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консул, 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн менежер, 2018-2023 онд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга, 2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга, 2024-2026 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна.
Нэргүй Мягмарын төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр боловсрол мэдлэг, мэргэшлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагыг харгалзан СЕХ-ны даргаар томилуулах саналыг оруулж байна гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Нэргүй овогтой Мягмарыг томилохыг дэмжье гэсэн томьёоллоор хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын анхны үндэсний геопарк “Ханбогд–Хар цав” нээлтээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Би Монгол хүн 2026" хөтөлбөр хэрэгжиж байна
Ой, хээрийн 7 гал түймэр бүртгэгдснээс 3 түймрийг бүрэн унтраажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ
Монгол Улсын анхны үндэсний геопарк “Ханбогд–Хар цав” нээлтээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Би Монгол хүн 2026" хөтөлбөр хэрэгжиж байна
Ой, хээрийн 7 гал түймэр бүртгэгдснээс 3 түймрийг бүрэн унтраажээ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Малын эмийг хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцалжээ
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он