Сэтгэгдэл 0
ТББХ: Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 06-р сарын 30-ны 14.25 цагт О.Алтангэрэл, Ж.Батжаргал, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Б.Жавхлан, Н.Номтойбаяр, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, А.Ганбаатар, С.Зулпхар, Б.Пүрэвдорж, Ө.Шижир нарын гишүүд ирж, 56.3 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг томилж, сонсголын товыг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд оролцогчдыг нээлттэйгээр оролцохыг урьсан юм. Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулсан. Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудсаар олон нийтэд хүргүүлсэн. Сонсголд оролцохоор “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагаас Д.Цэрэнжав, иргэн Г.Билгүүн, Р.Даваадорж нар оролцогчоор бүртгүүлсэн гэдгийг сонсгол даргалагч С.Зулпхар танилцуулсан.
Улсын Их Хурлаас Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн ажиллаж байсан Сүхбаатарын Алтанцэцэг, Ванжилийн Бат-Эрдэнэ, Доржсүрэнгийн Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж, холбогдох материалыг хүлээн авахаар сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mnболон бусад олон нийтийн цахим хуудаст байршуулсан юм.
Уг сонгон шалгаруулалтын зарын дагуу Байнгын хороонд 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж материал ирүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн хүсэлт, материалыг хүлээн авч, тэдгээртэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг тус тус авсан хэмээн танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалж, УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй нийт 3 удаа хуралдсан байна.
Ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн ирүүлсэн төрийн бус байгууллагын 19 нэр дэвшигчийн баримт материалыг хэлэлцэж, хуульд заасан шаардлага, тухайлбал эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай зохицуулалт, мөн Ажлын хэсгийн ажиллах түр журмын холбогдох шаардлагыг тус тус үндэслэн нэр дэвшигчдийн материал шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсангэлээ.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэсэн байна.
Ингээд дээрх шаардлагыг хангасан боловсролын чиглэлээр 5, биеийн тамир, спортын чиглэлээр 2, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 2, нийт 9 нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгох эрхийг хангах үүднээс Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, нэр дэвшигчийн сонсголд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ж.Билэгсайхан, Д.Мягмарсүрэн, Д.Наранцэцэг, С.Од-Эрдэнэ, Д.Төрманлай, Г.Энхбаяр, Л.Энхжин, Б.Энэрэлт нарыг нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулж, нэр дэвшигчид тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцууллаа.
Мөн үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийг орчин үеийн техник технологид тулгуурлан шинэчилж, хөдөө орон нутгийн иргэдийг чанартай мэдээллээр хангах, тэгш хүртээмжийг сайжруулах, залуус, хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан контентын төрөлжилтийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж буйгаа танилцуулсан.
Монгол Улсыг дэлхий дахинд таниулах, эх орныхоо үнэт зүйлсийг сурталчлах гадаад хэлээрх нэвтрүүлгийн чанар, хүртээмжийг сайжруулж, үүний тулд олон улсын медиа хамтын ажиллагааг өргөжүүлж, контентын экспортын боломжийг судлан хэрэгжүүлнэхэмээсэн юм. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/
Уран бүтээлчид инженер техникийн ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг оновчтойгоор шийдвэрлүүлэх, уран бүтээлийн болон үл хөдлөхийн менежментийг зөв боловсруулснаар байгууллагын санхүүгийн чадвар сайжирч, ингэснээр үндсэн болон дэмжих салбарын ажиллагсдын амьдралын чанарт сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж буй аж. Монгол Улсын түүхийн цаг тооны бичвэр-өдөр бүрийн мэдээ нэвтрүүлэг-архивыг сайжруулж үнэт өв болгох асуудлыг танилцуулгадаа хөнджээ.
/Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/
Цаашид боловсрол, соёл, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах уран бүтээлийн бүх хэлбэрийг дэмжих, хувь хүн болон нийгмийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулахад санаачилгатай гаргах, ялангуяа хүүхэд, залуучуудын боловсрол, гэр бүлийн хүмүүжил, үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх, хиймэл оюун ухаан болон орчин үеийн технологийн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарна гэж танилцуулсан. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/
“МҮОНРТ-ийн үндэсний хэмжээний нэр нөлөө, иргэдийн итгэл хүлээсэн байдлын судалгаа”-ны чанартай, хараат бус мэдээллийн хэрэгсэл мөн эсэх асуулгад сөрөг үнэлгээ давамгай байсан ба дийлэнх асуулгад мэдэхгүй гэсэн хариулт зонхилж байсан нь хандалт буурч байгаагийн илрэл гэдгийг онцлоод, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сонгогдвол хүний нөөцийн удирдлага, ялангуяа залуу уран бүтээлч, сэтгүүлчид мөн техникийн ажилтнуудыг улам бүр мэргэшүүлж чанаржуулах бодлогод гүйцэтгэх удирдлагад зөвлөн тусалж ажиллах болно гэлээ.
/Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/
Түүнчлэн байгууллагын төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авалт, дотоод хяналт болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлэхэд өөрийн туршлага, мэдлэгээр хувь нэмрээ оруулж, цаашид зөвхөн мэдээлэл түгээхээс гадна үндэсний өв соёл, боловсрол, шинжлэх ухаан, баримтат болон олон нийтийн үнэ цэн бүхий контентыг дэмжих замаар Монгол Улсын иргэдийн нийтлэг үнэт зүйл, соёлын дархлааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй байна хэмээсэн юм.
/Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд, сонсголд оролцогчид асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагыг төлөөлөн сонсголд оролцсон иргэн Д.Цэрэнжав нэр дэвшигчдэд хандан үг хэлсэн.
Өнөөдөр нэр дэвшиж буй хүмүүсийн хийх хамгийн эхний ажил бол ил тод, нээлттэй байдлыг хангах юм гэдгийг захиж хэлмээр байна гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.