Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэж байна

2026/06/30
Хүн төрөлхтний ардчиллын тулгуур болсон парламентуудыг нэгтгэж, хамтын ажиллагаа, ардчилал, энх тайван, хүний эрхийн суурь шийдлүүдэд нөлөө үзүүлдгээрээ Олон улсын парламентын холбоо (ОУПХ) дэлхийн хамгийн хүчирхэг тогтолцоо болон бэхжиж байна. 1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ОУПХ байгуулагдсан бөгөөд энэ түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна.
Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институц юм. Эдүгээ дэлхий даяар 193 улс, үндэстэн ямар нэг хэлбэрийн парламенттайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ОУПХ-нд 181 нь гишүүнчлэлтэй аж.

Дэлхий дахинд парламентын үүрэг, ардчиллын үнэ цэнийг олон нийтэд таниулах, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх замаар ард иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн парламентын засаглалын шинэчлэлийг дэмжих, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлэг, хэсгүүдийн оролцоог идэвхжүүлж, тэгш байдлыг нэмэгдүүлэх, парламент хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс үндэстнүүдийн эв нэгдэл, дэлхий дахины амар амгалан байдлыг хангахад Олон улсын парламентын өдрийг тэмдэглэхийн ач холбогдол оршдог юм. Тус өдрийг 2025 онд “Achieving gender equality, action by action” буюу “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл үйлдлээр” сэдвийн хүрээнд дэлхийн парламентат улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэсэн бол энэ жил“Bring human rights into focus” буюу “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ. 
Манай улс 1962 онд ОУПХ-ны гишүүнээр элссэн бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Дэлхийн парламентуудын нийтлэг жишгийн дагуу манай улсын байнгын ажиллагаатай парламент 1990 онд үүсгэн байгуулагдаж, анхны Улсын Их Хурал 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улс болон ОУПХ-ны ойр дөт харилцаа, эрчимтэй хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. Монгол Улсын Их Хурал 2022 онд парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хамтран ажиллахаар ОУПХ-той Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх, түүний дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах, баталгааг бэхжүүлэх ур чадварыг бий болгох, түүнийгээ тогтмол үнэлж, бэхжүүлж байх тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас газраас мэдээллээ.
 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он