Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна

2026/06/29

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж байна.


Явуулын мэдээллийн төвийг 2026 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ажиллуулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгжүүд, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан хамтран оролцож, иргэд, олон нийтэд зориулсан олон талт мэдээлэл, зөвлөгөө, танилцуулгыг хүргэж байна.


Энэ үеэр иргэдэд парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хууль тогтоох ажиллагаанд хэрхэн оролцох, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдтэй танилцах, санал өгөх боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм. Тухайлбал, https://d.parliament.mn/ болон https://petition.parliament.mn/ цахим системийг ашиглан нийтийн өргөдөл, гомдол хэрхэн санаачлах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад санал, байр сууриа илэрхийлэх, иргэдийн оролцоог хангах цахим үйлчилгээний талаар арга зүйн зөвлөгөө өгч байна.


Үүний зэрэгцээ Парламентын номын сангаас Үндсэн хууль, парламентын ардчилал, хүний эрхийн боловсролтой холбоотой ном, эмхэтгэл, судалгааны бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтэд толилуулж байгаа юм.

Өнөөдөр (2026.06.29) Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцах аялалд оролцсон иргэд явуулын мэдээллийн төвөөр зочлон парламентын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Монгол Улсын парламентын түүхэн хөгжлийг харуулсан “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.


Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын индэр, Улсын Их Хурлын гишүүний ширээ, сандлын загвар бүхий дурсгалын асарт зургаа авхуулсан иргэдийн тоо цөөнгүй байв. “УИХ-ын үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын “АХА” тэмцээнд иргэд идэвхтэй оролцож, тэргүүн байр эзэлсэн оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он