Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа

2026/06/26
Улсын Их Хурлын  гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг өнөөдөр (2026.06.26) ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын Тамгын газрын болон хоёр талын холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд биеийн тамир, спортын салбарын харилцааг өргөжүүлэх, нийтийн биеийн тамир, хүүхэд, залуучуудын спортыг дэмжих, хууль эрх зүйн орчин, спортын удирдлага, бодлогын чиглэлээр харилцан туршлага судлах асуудлаар санал солилцсон.
Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг Монгол Улс хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжлийг сайжруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч байгааг тэмдэглээд, энэ чиглэлээр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал болохыг онцлов.
ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Матыцин хоёр улсын парламентын болон спортын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжихэд Төрийн Думын зүгээс ач холбогдол өгч ажиллана хэмээв. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
 

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он