Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

1 цаг 17 минут
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцууллаа.
Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдэж, алтны 597 тусгай зөвшөөрөл олгогдсоны 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг байна. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүсэн гэлээ. Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурсан бөгөөд 2026 оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн буюу өмнөх оны мөн үеэс 27 хувиар буураад байгаа аж.
Эдийн засаг, хөгжлийн сайд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсаны улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байгааг дурдлаа. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой хэмээв.
Тогтоолын төслөөр ордуудын талбайтай давхацсан хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасаж, хасах талбайн эргэлтийн цэгийн солбицол, хэмжээг хавсралтаар батлахаар тусгасан. Мөн шинэчилсэн хилийн заагийг газар дээр нь тогтоож, бүртгэлийг шинэчлэх, орд тус бүрийн нөөц, тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, төрийн оролцоо болон Монгол Улсад ногдох өгөөжийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, санхүүгийн баталгааг хангах, олон нийт болон орон нутгийн иргэдийн оролцоог бүрдүүлэх арга хэмжээг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 4 тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой. Хөрөнгө оруулагч төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлэх санал ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ тооцоог хөрөнгө оруулалтын гэрээ, татварын нөхцөл, төрийн оролцооны эцсийн хэлбэртэй уялдуулан нарийвчилна хэмээн Ж.Энхбаяр сайд танилцуулав.
Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 1 тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох боломжтой гэв. Урьдчилсан тооцоогоор Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх тооцооллыг тэрбээр дурдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нийт 5 тонн орчим алт тушаах, экспортын болон татварын орлого, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, ажлын байр, Үндэсний баялгийн сангийн орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх аж.
Төслийг эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна
Торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон хугацаанд төлөөгүй бол эрх хязгаарлах зохицуулалттай
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав
"Усны үнэ цэн" сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Ус цаг уурын ажиглалтын зориулалттай 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гааль , НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг баталлаа
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
Ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарт нийгмийн түншлэлийг бэхжүүлэх гурван талт уулзалт боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он