Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Дэлхийд тэргүүлэгч Catl компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

2026/06/25

БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Contemporary Amperex Technology Co., Limited буюу CATL /Си-Эй-Ти-Эл/ компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзлаа.

CATL компани цахилгаан автомашины батарей, эрчим хүч хадгалах систем, батарейн дахин боловсруулалт, батарей солих шийдэл, ухаалаг эрчим хүчний системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажиллаж, 661 ГВт.цаг лити-ион батарей борлуулснаараа ес дэх жилдээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд олон улсын зах зээлийн 39.2 хувийг дангаараа эзэлдэг. Мөн эрчим хүч хадгалах батарейн нийлүүлэлтээр таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

 

Дээрх уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хураагуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов. Тэргүүн ээлжинд Төв аймгийн Сэргэлэн суманд тус компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цаг хүчин чадалтай батарей хураагуурын төсөл хэрэгжүүлнэ.

Цаашлаад батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж үүсэх юм.

Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг өсөн нэмэгдэх, сэргээгдэх эрчим хүч илүү өргөн хэмжээнд нэвтрэх, оргил ачааллыг зохицуулах, цаашлаад цахилгаан хөдөлгөөн, ногоон дата төв, хиймэл оюуны дэд бүтэц зэрэг ирээдүйн эдийн засгийн суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Ийнхүү дэлхийд тэргүүлэх технологи, үйлдвэрлэлийн томоохон компани Монгол Улсад стратегийн хөрөнгө оруулагч болж буй нь Монголын эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, батарей хураагуурын дэд бүтцийн хөгжилд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйг харуулж байна.

Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарт олон жилийн турш зөвшөөрөл, зохицуулалт, шийдвэр гаргалтын удаашрал, процессын давхардлаас шалтгаалан хүлээгдэж ирсэн төслүүдийг урагшлуулах зураглал гаргасан. Үүний үр дүнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх анхны нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 115 компани сонирхол илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтын явцад 19 компани оролцож эрчим хүч нийлүүлэх үнэ 4.8 цент хүртэл буурсан нь ил тод, өрсөлдөөнт, зах зээлийн зарчимд суурилсан шинэ аргачлалын үр дүнг харуулж байна.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын нэмэлт баталгаа шаардахгүйгээр нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцсон нь Монгол Улсад шударга, ойлгомжтой, өрсөлдөөнт зарчмаар хөрөнгө оруулах итгэл хадгалагдаж байгаагийн илрэл юм.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он