Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/06/18
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.
Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлж газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болох бодлогын хүрээнд зүүн бүсийн нефтийн орд газарт олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцолсон.


Сүүлийн жилүүдэд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" ХХК болон "Доншен газрын тос (Монгол)" ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурч байгаа бөгөөд гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг нөлөөлжээ. Мөн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993, 1995, 1997 онд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжийн өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудалтай тулгарсан байна. Эдгээр нөхцөл шалтгаанаас хамааран газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болсон байна.


Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч нь холбогдох татваруудаас чөлөөлөгдөх бөгөөд хэрэв Засгийн газрын аль нэг байгууллагаас шаардсаны дагуу төлсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар нөхөн төлөхөөр зохицуулсан аж. Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй дээрх хоёр компанид хяналт шалгалтаар тогтоогдсон, Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдсэнээс бусад нийгмийн даатгал, татвар, актын төлбөрийг тухайн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үүргийн дагуу үе шаттайгаар Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт тухай бүр суутган тооцох замаар нөхөн төлсөнд тооцох, цаашид нөөц ашигласны төлбөр, татвар, шимтгэлийг тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу зохицуулахад уг хуулийн төсөл чиглэжээ.


Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох, шинэчилсэн Газрын тосны тухай хуулийн зарим зохицуулалт өмнөх гэрээнд шууд үйлчлэхгүй байх эрх зүйн үндсийг тогтоох, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн төлбөр, татвар, нийгмийн даатгал болон актын төлбөрийг Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зохицуулах, өмнө байгуулсан гэрээний тогтвортой байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалж, тухайн гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тус гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тодорхой болно гэж  төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон  нийттэй харилцах газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он