Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 цаг 48 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Усны газрын дарга З.Батбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан. Зарлигт Хөвсгөл нуурын цэвэр цэнгэг байдал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах чиглэлд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тусгасан юм.

Энэ хүрээнд Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх зорилго бүхий нийтийн их цэвэрлэгээний ажлыг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүй, салбар дундын уялдаагаар хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ахлуулан байгуулаад байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Э.Золбоо энэ үеэр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох шийдвэр нь зан үйлээр хязгаарлагдахгүй бөгөөд нуурын экосистемийг цогцоор хамгаалах төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцоллоо.

Нийтийн их цэвэрлэгээний аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд зэрэг 1,000 гаруй хүн оролцоно.

Хөвсгөл нуурын хамгаалалтын бүс дагуу 545 км, Эгийн голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн 303 км, нийт 800 гаруй км урттай 5672 га талбайд их цэвэрлээг зохион байгуулна.

Энэ ажилд төр, хувийн хэвшлийн оролцооноос гадна олон нийтийн идэвх, санаачилга чухал гэдгийг тэмдэглэж, хоёр сарын турш үргэлжлэх аянд нэгдэн оролцохыг иргэдэд уриаллаа.

 

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн энэ үеэр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор Монгол орны гол, нуурыг хамгаалах зорилгоор Хөвсгөл нуур, Ганга нуур, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуурыг цэвэрлэх, сэргээх төслүүд хэрэгжиж байна.

Жишээ нь, Ганга нуурыг сэргээснээр усны түвшин 2004-2005 оны хэмжээнд хүрсэн. Өгий нуурыг хамгаалах чиглэлд судалгаа шинжилгээ хийх, хамгаалалтын хашаа барих зэрэг шат дараатай ажлуудыг хийж байна. Эдгээр төслүүд нь нэг удаагийн аян, хөтөлбөр явуулаад зогсохгүй, урт хугацааны тогтвортой хамгааллын ажил гэдгээрээ онцлогтой” хэмээн тэмдэглэв.

Усны газрын дарга З.Батбаяр энэ үеэр, “Дэлхийд хамгийн цэнгэг устай 17 нуур байдгийн нэг нь Хөвсгөл нуур. Өнгөрсөн хугацаанд нуурын усны чанарыг хамгаалах чиглэлд живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажил амжилттай хэрэгжсэн. Харин одоо Хөвсгөл нуурын эргийн хамгаалалт буюу усны сан бүхий газарт буй хог хаягдлыг цэвэрлэх гэж байна. Энэ бол дэлхийд ховорхон Хөвсгөл нуурын цэнгэг усыг хамгаалах ажлын амин сүнс” хэмээн онцлов.

Мөн монголчууд гол, мөрнөө хамгаалж чадвал бүс нутгийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад оруулж буй чухал хувь нэмэр болно гэдгийг тэмдэглэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах чиглэлд үе шаттай ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.

Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагааг 2021-2024 онд үе шаттайгаар зохион байгуулж, нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргав. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлсэн юм.

Холбоотой мэдээ

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн мотопомпыг бэлэн байдалд шилжүүлэн байршуулжээ
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн мотопомпыг бэлэн байдалд шилжүүлэн байршуулжээ
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ
ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Н.Учрал, Л.Энх-Амгалан болон бусад албаны төлөөлөл Баянгол дүүргийн 96-р сургуульд ажиллалаа
Улаанбаатарын “Их дуулга” маргааш эхэлнэ
“Соёлын наадам” арга хэмжээг “дэлхийн адууны өдөр”-ийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулна
Монгол, Тува улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих “Mon-shep” төслийн хамтарсан зохицуулах хорооны II хуралдаан боллоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он