Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цаг 38 минут
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.18) 56.3 хувийн ирцтэй эхэлж, парламент дахь намын бүлгүүдээс завсарлага аваад байсан хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг зүйл тус бүрээр хэлэлцэж, УИХ-ын Ажлын хэсэг, гишүүдээс ирүүлсэн саналуудаар санал хураалт явууллаа.





Энэхүү хуулийн төсөлд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж буй онцлогт нийцүүлэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргийг хувьцаа эзэмшигчийнхээс салангид байлгах, улс төрийн нөлөөллөөс ангижруулах зарчмын зохицуулалтуудыг тусгажээ.
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжгүй, нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт л төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулж, бусад салбарт төрийн оролцоог хумих бодлогыг хууль санаачлагч баримталжээ. Цаашид нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр нэг этгээд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Хуулийн төсөл батлагдсанаар “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, компанийн засаглал, ногдол ашиг сайжирна. Хувьцаа эзэмшигчийн эрх ил тод, шударга өрсөлдөөнд саадгүй хэрэгжих нөхцөл бүрдэх ажээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Байнгын хороо үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүнээс 2026 оны 06 дугаар сард өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санааг өдөр тутмын харилцаанд хэрэгжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоож болох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизмыг бий болгох зорилготой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээмж, хувийн хэвшлийн хөгжлийн үндэс болсон эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрхийн баталгаа, гэрээний тогтвортой байдал, шударга өрсөлдөөнийг зохицуулах, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх, төр болон хувийн хэвшлийн харилцаанд хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлнэ гэжээ.


Хуулийн төсөл нь Үндсэн хуульд заасан хувийн өмчлөх эрхийн агуулгыг тодорхой болгож, өмчлөгчийн эрхийг төрийн хууль бус болон дур зоргын оролцооноос хамгаалах, өмчид халдсан тохиолдолд шударга нөхөн төлбөр олгох, өмчийн халдашгүй байдлыг хангах эрх зүйн баталгааг бүрдүүлнэ. Үндсэн хуульд тунхагласан эдийн засгийн эрх чөлөөний үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх, эрх зүйн тодорхой, тогтвортой орчин бий болгож, хууль тогтоомжийн дотоод уялдаа, нэгдмэл байдлыг хангах юм.


Улмаар эдийн засгийн эрх чөлөөний эрх зүйн баталгаа бэхжиж, өмчийн эрхийн хамгаалалт, гэрээний эрх чөлөө, аж ахуй эрхлэх эрх, шударга өрсөлдөөний орчны тогтвортой байдал сайжирна. Эдийн засгийн харилцаанд оролцогчдын хууль ёсны хүлээлт хамгаалагдаж, хөрөнгө оруулалтын орчин тодорхой болж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих үр дүнтэй хэмээн хууль санаачлагчийн танилцуулгад дурджээ. Төрийн зохицуулалтын ил тод байдал, хариуцлага сайжирч, зах зээлд нэвтрэхэд учирч буй зохицуулалтын саад тотгор багасаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажил, үйлчилгээний цар хүрээ өргөжинө гэж тооцоолсон байна. 
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 57.1 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн мотопомпыг бэлэн байдалд шилжүүлэн байршуулжээ
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн мотопомпыг бэлэн байдалд шилжүүлэн байршуулжээ
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ
ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Н.Учрал, Л.Энх-Амгалан болон бусад албаны төлөөлөл Баянгол дүүргийн 96-р сургуульд ажиллалаа
Улаанбаатарын “Их дуулга” маргааш эхэлнэ
“Соёлын наадам” арга хэмжээг “дэлхийн адууны өдөр”-ийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулна
Монгол, Тува улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих “Mon-shep” төслийн хамтарсан зохицуулах хорооны II хуралдаан боллоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он