Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол, Тува улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо

2026/06/18
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.18) ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Талууд Монгол, Тувагийн тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, баруун бүсийн тээврийн шинэ гарц, холболтуудыг хөгжүүлэх, автозам, төмөр зам, агаарын тээврийн салбарт илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах тухай дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс хоёр хөрштэйгээ тээврийн харилцааг хөгжүүлэх, тэр дундаа хил дамнасан гарц, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн салбарт автозам, төмөр зам, агаарын тээврийн чиглэлд илүү түлхүү хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байгааг дурьдлаа.
Мөн хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, ард иргэдийн амьдралд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Сайдын зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Арцсуурь, Овоот, Шивээхүрэн, Сэхээ чиглэлийн баруун босоо төмөр замын төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төслүүдтэй стратегийн хувьд уялдуулан хөгжүүлэх боломжтой бөгөөд ингэснээр хил дамнасан ачаа тээврийн шинэ гарц бий болж, бүс нутгийн тээврийн урсгал эрс нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн талууд Монгол, Тува Улсыг холбодог Боршоо-Хандгайт болон Арцсуурь-Цагаантолгой боомтуудын дэд бүтцийн хөгжил, авто замын сүлжээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Арцсуурь боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн хэрэгжилт нь хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Уулзалтаар талууд мөн агаарын тээврийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, Кызыл-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг 2026 оны зургаадугаар сарын 5-наас эхэлсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал жуулчлал, бизнесийн харилцааг идэвхжүүлэхэд бодит түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тээврийн салбарт хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийн уялдаа холбоог хангах, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр логистикийн шинэ боломжуудыг хамтран судалж, хамтран ажиллах тухай харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-ыг холбосон стратегийн байрлалтай бөгөөд Тува Улстай хөгжүүлэх тээврийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн судалж, бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад санал нэгдлээ.

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он