Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/06/12
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.12/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.
Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, цаашид залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм байна.



Ерөнхий сайд төслийг өргөн мэдүүлэхдээ 1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн 2024 онд баталсан ч тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолсон.
Төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийнэ гэлээ.


Нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулж, хамрах хүрээг өргөжүүлэн олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болгох зорилгын хүрээнд тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдлийг тооцох урамшууллын агуулгыг хуулийн төсөлд тусгасан гэж Ерөнхий сайд хэлэв.
Түүнчлэн хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан байна. Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх аж.

Сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. 
Мөн анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он