Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Азийн хөгжлийн банктай хамтран нэмж төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ

2026/06/12

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эсан Ханыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа хэрэгжүүлж буй бодлого, зарчим, хийж байгаа ажлуудынхаа талаар танилцуулж, өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхийн сацуу шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаагаа онцлов. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ. Үүнд устөрөгч ашиглах, эрчим хүч экспортлох зэргийн талаар тусгаад буй юм. 

Сайд Б.Найдалаа “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, сэргээгдэх эх үүсвэрийн нөөцөө ашиглан цахилгаан экспортолдог болох нь Монгол Улсын эрчим хүчний бодлогын чухал зорилтуудын нэг. Цаашид бусад орны эрчим хүчний эрэлт, томоохон хөрөнгө оруулалт татах, яаж хамтдаа хөгжих вэ гэдгийг тооцох гээд хийх олон ажил бий. Эдгээрт Азийн хөгжлийн банкны үүрэг оролцоо, дэмжлэг бүхий л талаар хэрэгтэй. Азийн хөгжлийн банкны аукционы загварт үндэслээд бид таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем байгуулах төслийн сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд Азийн хөгжлийн банктай хамтарч ажилласан туршлага ихээхэн дэмжлэг болсон. Цаашид дахин нэмж сонгон шалгаруулалт зарлахаар бид төлөвлөн ажиллаж байна. 

Өдгөө эрчим хүчний салбарт маш олон ажил хийж байгаа. Цаашид ч олон ажил хийхээр төлөвлөсөн тул бүх талын дэмжлэг чухал. Иймээс Азийн хөгжлийн банктай цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. 

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эсан Хан “Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын эрчим хүчний салбарт урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн, өдгөө хэд хэдэн төсөл дээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс шинэ эх үүсвэрүүд барьж, хөрөнгө оруулалт татахад анхаарч байгааг та бүхэн хэллээ. Нар, салхины арвин нөөцтэй Монгол Улс эрчим хүч экспортлох боломжтой гэж бид харж байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжиж ажиллахдаа баяртай байх болно” хэмээн тэмдэглэв. Уулзалтын үеэр эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг тус банктай хуваалцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо. 

Ташрамд дурдахад, манай улс Азийн хөгжлийн банктай хамтран “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх”, “Эрчим хүчний ухаалаг системийг хөгжүүлэх төсөл”, “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц” зэрэг төслийг хамтран хэрэгжүүлж байна. Мөн “Ази, Номхон далайн бүс нутаг дахь батарей хуримтлуурын системийн хөгжлийг хурдасгах” техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж буй юм. Дээрх банкны бүс нутгийн техникийн туслалцааны энэхүү төсөл нь Камбож, Монгол, Вьетнам зэрэг оронд батарей хуримтлуурын систем нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын хувьд энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний хэлбэлзлийг тэнцвэржүүлэх, оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, төвийн болон бүс нутгийн цахилгаан сүлжээнд хуримтлуурын зохистой байршил, чадал, горимын шаардлагыг тодорхойлох бодлогын болон техникийн дэмжлэг болох ач холбогдолтой

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он