Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Гашуунсухайт-Ганцмод”-ын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хил холболтын төслийг хугацаанд нь дуусгах чиглэл өгөв

2026/06/11

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.11) “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жөү Гуаньнань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтын хугацаа болон төлөвлөлт,  хоёр талын ажлын уялдаа холбоо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилт бодит үр дүнд хүрч онцоллоо. 

Мөн тэрээр, “Тавантолгой төмөр зам” ХХК болон танай компанийн хамтын ажиллагааны үр дүнд барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 32 хувьд хүрээд байна” гэв. 

Зам, тээврийн сайдын зүгээс уг төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах зорилтыг онцолж, үлдсэн хугацаанд өндөр ачаалалтай, үр дүнтэй, чанартай хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг Монгол-Хятадын талд, хариуцагч компаниудын удирдлагуудад санууллаа. 

Мөн тэрээр “Бидэнд идэвхтэй, оргил ачаалалтай ажиллах богинохон хугацаа үлдээд байна.

Энэ хугацаанд хүн хүч, тэрэг техникийн нөөц боломжуудаа бүрэн дайчилан ажиллаж, төслийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал болохыг онцоллоо. Мөн урин дулааны улиралд төслийн ажилд цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолон ажиллах, ялангуяа үер усны эрсдэлийг урьдчилан тооцоолж, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжийг өглөө.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан говийн бүсэд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдэд үерийн эрсдэлийг нарийн тооцоолж, барилга байгууламжийг аюулгүй найдвартай байдлыг хамгаалж ажиллах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа. 

Түүнчлэн энэхүү уулзалтаар төслийн ажлыг  эрчимжүүлэх хүрээнд Монголын Засгийн газрын зүгээс, салбарын сайдын зүгээс тулгамдаж буй зарим асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдлаа. Тухайлбал, олон улсын нөхцөл байдал, үнийн өсөлт, ханшийн зөрүүнээс үүдэлтэй төслийн төсөв нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын түвшинд танилцуулах, хэлэлцүүлэх, шийдвэрлэх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж байгааг Зам, тээврийн сайд онцлов. 

Мөн энэ хүрээнд Монголын талд барих  хил дамнасан төмөр замын Хятадын талын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй, хүлээлттэй байгаад анхаарал хандуулж, цаг алдалгүй энэ ажлыг шуурхай эхлүүлж, дам нурууг барьж эхлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.  

Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын төслийн талбайд ажиллахаар төлөвлөж буйтай холбогдуулан талууд бэлтгэл ажлаа хангах, холбогдох албан тушаалтнуудтай уулзах, хурал уулзалтын оролцоог бүрдүүлэх, Монголын талд  дам нуруу тавих ажлыг шуурхай зохион байгуулж, ажлаа эрчимжүүлэх чиглэл өгөв гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он