Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжив

1 цаг 34 минут

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ буцаан татсанаар үргэлжилсэн. 

Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг болж, сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж хэм 2.5-аар нэмэгдсэн. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч, 2023-2024 онд зуданд 9.1 сая толгой мал хорогдож, 2.8 их наяд төгрөгийн хохирол амссан зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт үндэсний аюулгүй байдлын асуудал болсныг сануулж байна. Манай улс энэ асуудлыг олон хуулиар зохицуулж, нэгдсэн зохицуулалтгүй явж ирсэн тухай Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан илтгэсэн юм. 

Байнгын хорооны хуралдаанаар уг төслийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. Дэлхий нийтийг анхаарал хандуулахаас аргагүй байдалд хүргэж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох, даван туулахад манай улс хоцрох ёсгүй, тиймээс бодлого, арга хэмжээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хүлэмжийн хийн хэмжилт, баталгаажуулалт, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчин бий болгох нь шаардлага тулгарчээ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулах гэж буйг онцолж, парламентын зүгээс уур амьсгал, цөлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжилд анхаарч, бодлогоор дэмжих чухал шаардлагатайг гишүүдэд уриаллаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, Б.Батбаатар, С.Одонтуяа, Б.Уянга, Д.Ганмаа, Ч.Ундрам,  Г.Лувсанжамц нар асууж, байр суурь илэрхийлэв. Хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлэхдээ гишүүд өөрсдөө ажлын хэсэгт орж ажиллаж, манлайлахыг, харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа олон улсын хурлыг угтан заавал шинэ зохицуулалт бий болгох шаардлагагүй, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх нь гол гэдгийг хөндөж байлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 65 гишүүн дэмжсэн. Харин хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийн төслөөс гурвыг нь дэмжсэнгүй. Дэмжээгүй төслүүдийг хууль санаачлагчид буцааж, дэмжсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, төслийг хэлэлцэж дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулав. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2024 онд баталж, "Хот байгуулах тухай" УИХ-ын тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийдсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж, зарим институцтэй зэрэгцээ бүтэц үүсэхээр байгааг Засгийн газрын Ажлын хэсгээс тогтоожээ. Тиймээс эхний ээлжинд Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэл ханган хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Эдгээрийн үр дүн, туршлагад тулгуурлаж бусад хотуудын асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Орон нутаг бие даан хөгжих, төсөв, дэд бүтцээ хөгжүүлэх, аливаа асуудлыг тухайн орчинд нь цаг алдалгүй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын ач холбогдолтой гэж тооцоолжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Ц.Туваан, Н.Наранбаатар, тодруулж, үг хэллээ. Дэмжсэн байр суурийг П.Сайнзориг гишүүн илэрхийлэхдээ, цагийг тулгаж оруулж ирсэн хэмээн хууль санаачлагчдыг шүүмжилсэн. Мөн хуралдаан даргалагч С.Бямбацогт олон аймаг, сумд хотын статустай болно гэсэн хүлээлттэй байгааг харгалзах, гишүүдийн байр суурь, саналыг төсөлд тусгаж чамбайруулахыг Ажлын хэсэгт даалгалаа. 

УИХ-ын гишүүдийн 57 хувь нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Монгол Улсын иргэд банкны карт, харилцах данстай, банк санхүүгийн бус байгууллага, аппликейшний зээлтэй гээд бүгд санхүүгийн хэрэглэгч болсон. Энэхүү хуулийн төсөл нь тэдгээр хэрэглэгчдэд тохиолдож буй тулгамдсан асуудал, гомдлыг шийдвэрлэх, эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг хууль санаачлагч гишүүн Э.Болормаа илтгэсэн. Эдийн засгийн байнгын хороо төслүүдийг хэлэлцээд, дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Х.Ганхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Ийн хэлэлцээд, санал хураахад, уг хуулийн төслийг хэлэлцэхийг нийт гишүүдийн 69.9 хувь нь дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ч дэмжлээ.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг санал хурааж шийдвэрлэхэд, УИХ-ын гишүүдээс 69 нь дэмжиж, 74.2 хувийн саналаар батлав. Мөн Төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт өргөн мэдүүлсэн ч УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг завсарлага аваад байсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг завсарлагын хугацаа дууссан тул үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа. Энэхүү хуулийн төслийг гишүүдийн 69.9 хувь нь дэмжсэн тул эцэслэн баталсанд тооцлоо. 

УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, 71 хувийн саналаар дэмжлээ. Мөн зарчмын зөрүүтэй 26 санал тус бүрээр санал хурааж, баталсан хууль, тогтоолын эцсийн найруулга сонссоноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

"Талын салхи" олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ
Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
Нийслэлд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Талын салхи" олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжив
Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
Нийслэлд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул
Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх шаардлагатай гэв
Дүүргүүдэд камержуулалт, олон нийтийн хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ
Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ
АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Байгалийн ухааны сургалтыг бага боловсролд сурталчлан таниулах хэрэгтэй
"Алтан хайч-2026" улсын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он