Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана

2026/06/03

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Стратегийн гуравдагч хөрш” АНУ-тай хөгжүүлж буй  харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлоод, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. 

Монгол Улс АНУ-тай улс төрийн бат бөх харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ бизнес, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгааг нотлов. Энэ хүрээнд боловсрол, эрчим хүч, ашигт малтмал, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйд чиглэсэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм. 

Монгол хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх санаачилгын хүрээнд бүх сургуулийг Google reference болгох, энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-нээс сурагчдыг нөүтбүүктэй болгох үе шаттай ажлыг эхлүүлсэн.  Монгол Улсад 300 мянган Google Chromebook угсрах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэхэд дэмжиж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Хоёр улсын түүхэн харилцааны бэлгэ тэмдэг бүхий АНУ-ын Мянганы сорилтын корпорацын шугамаар хэрэгжсэн Усны Компакт гэрээ амжилттай дуусгавар болж байна. Монгол Улс гурав дахь Компактыг хэрэгжүүлэх боломжуудыг судалж, АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг онцолсон юм.  

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга буюу эдийн засаг, эрх зүй, дүрэм журам, ногоон хөгжлийн чөлөөлөлт болон авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсоох зэрэгт Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг мөн хэллээ.  

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган гуравдагч хөршийн хамтын ажиллагаанд тууштай байдагт Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол Улсад англи хэлний сургалтын чиглэлээр нэмэлт санхүүжилт олгох болсноо мэдэгдэв. Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ. 

Ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн тохионо.

Холбоотой мэдээ

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай
Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлийг түр өөрчлөв
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
Авто зам шинээр барина
Зүүн бүсийн алслагдсан 38 баг үүрэн холбооны сүлжээнд холбогдоно
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Нисэх буудал, нийслэлийг холбосон хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг эхлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он