Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ

2026/06/02

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр 2026.06.02 НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэглэгч, тээвэрлэгч нууц бүлэглэлийг илрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай 1998 оноос хойш хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцоллоо.

Мөн Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн сургах зэрэг олон талт чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны зүгээс 20 гаруй жилийн турш тогтвортой дэмжлэг үзүүлж ирснийг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” (M-LET) төслийг 2024 оны 05 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц сүүлийн жилүүдэд Монгол улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг идэвхжүүлж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, улам чадавхжиж байгааг онцоллоо. Тэрээр хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй болгоход анхаарч, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд боловсон хүчнийг бэлтгэхэд илүү анхаарна гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас  Засгийн газар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ял шийтгэлийн бодлогыг чангатгах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч байгааг дурдав.

Мөн тэрээр Цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан албыг шинээр байгуулж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг цохон тэмдэглэлээ гэж Хууль зүйй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай
Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлийг түр өөрчлөв
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
Авто зам шинээр барина
Зүүн бүсийн алслагдсан 38 баг үүрэн холбооны сүлжээнд холбогдоно
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Нисэх буудал, нийслэлийг холбосон хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг эхлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он