Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив

51 мин өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 05 сарын 26-нд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж, улмаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн.

Хүн амын хэт төвлөрөл, хотын автозамын түгжрэлээс улбаалан Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаа, мөн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй бэртэл гэмтэл, хүний амь хохирох асуудал үүсэх болсон зэрэг нь уг хуулийн төслийг хэрэгцээ, шаардлагыг илтгэх ажээ. Тиймээс ес дэх удаагийн парламент байгуулагдсан даруйдаа л хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллуулсан онцлогтой. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсэг олонтаа хуралдаж, саналууд боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг илтгэсэн. Байнгын хороонд ирүүлсэн санал, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Хуралдаанаар үргэлжлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хийж, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг асууж, үг хэлэв. Хууль зүйн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Хүний эрхийн дэд хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулсан талаарх мэдээллийг сонсов.

Харин дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д хүргүүлсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ. Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулсан юм. Зөвхөн хүний эрхийн зөрчил төдийгүй хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, ажил хэрэгч бүтээлчээр хандсан байна хэмээн Байнгын хорооны гишүүд дүгнэв.

  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, бүгд аман дээрээ гоё ярьдаг мөртлөө хүний эрхийн илтгэлийг хэлэлцэх үед танхимд дөрөвхөн гишүүн сууж байгааг шүүмжилж, цаашид ХЭҮК-ын илтгэлийг үнэ цэнэтэй мэдээлэл, эх сурвалж гэдгийг чухалчлан үзэж, илтгэлийг хэлэлцэхдээ Засгийн газрын холбогдох яамд, байгууллагаас төлөөлөл байлцуулах, чуулганы хуралдааны дэгээ өөрчилж, хүний эрхийн илтгэл хэлэлцэж хугацааг тавиу болгож сунгах, хэрэгжилтийг хангуулахад хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай гэв. Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Хүний эрхийн Үндэсний Комисс тулгамдсан чухал асуудлыг илтгэлдээ тусгаж, Байнгын хороонд танилцуулахдаа ихэд бэлтгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн байна гэж сайшаав.

Тэрбээр, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг тодруулж асуусан. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, энэ жилийн илтгэлийн мэдээлэл эрэмбэ дараатай, эмх цэгцтэй, үр дүнтэй болжээ. Одоо УИХ-ын гишүүд бид асуудалд нухацтай хандах нь чухал байна гэв. Шүүхийн шинжилгээний асуудлаар Хүний эрхийн дэд хороо хаалттай хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар гаргалаа. Ийнхүү 25 дахь илтгэлийг хэлэлцээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн энэ өдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд, хүүхдийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлаар санал, дүгнэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулсан.

Байнгын хороо “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, хүүхэд хамгааллын чиглэлээр Хүний эрхийн дэд хорооноос ирүүлсэн саналыг төсөлд тусгуулахыг 52.6 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох асуудлыг нэмж тусгахыг гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-тай уулзлаа
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он