Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

2026/05/25

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25/06 дугаар зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл, мөн 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Хуралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 2030 он гэхэд хатуу түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, илүү цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлов.

Тэрбээр энэхүү зорилт нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалттай уялдаж байгааг тэмдэглэлээ.
Мөн зөвхөн Улаанбаатар хот бус орон нутгийн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг урт хугацааны бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг дурдаж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг тулган бус эртнээс төлөвлөж, хэрэгжилтийг хангах нь чухал гэдгийг тодотгов.

Хуралдааны үеэр Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргал мэдээлэл хийж, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр 2026 оны мөн үеийн агаарын бохирдлын үзүүлэлт 2025 оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан талаар танилцуулав.

Түүнчлэн шахмал түлш болон түүний түүхий эдийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг судлах, туршилтын хэрэглээг үнэлэх, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын холбогдох шийдвэрийг гаргуулах, Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмж болголоо.

Үргэлжлүүлэн Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-химийн үйлдвэр” төслийн явц, нөхцөл байдлын талаар танилцуулга хийж төслийн хүрээнд Багануурын хүрэн нүүрсийг бага температурын битүү халаалтын технологиор боловсруулж, агаарын бохирдлыг бууруулах боломжтойг танилцууллаа. 

Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллоос ялгарах агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах, импортын сайжруулсан түлшний өртгийг дотоодын үйлдвэрлэлээр бууруулах боломж бүрдэх талаар мэдээлэв. Мөн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.  

Халаалтын улирал эхэлснээс хойш 34 тээврийн компани, 25 агуулах, 425 борлуулалтын цэгээр дамжуулан 437,914.5 тонн хатуу түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлсэн байна. Тэрбээр Баянгол, Чингэлтэй дүүргийн 4,557 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлсэн бөгөөд тухайн бүсүүдэд агаарын чанар сайжрах үр дүн гарсан гэлээ.

Хуралдаанаар 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн хагас коксжсон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ

Холбоотой мэдээ

КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он