Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ

43 мин өмнө

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2026.05.25/ Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хийсэн хэлэлцүүлгийн талаарх танилцуулгыг хийв.

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллахдаа тус аймгийн Хүүхэд хамгаалах байр, хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй хамгаалал, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцжээ. Мөн томилолтын хугацаанд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төлөөлөлтэй хамтран зарим айл өрхийн амьжиргаа, хүүхдийн өсөж торниж буй орчин, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн үнэлгээг хийсэн ажээ. Холбогдох байгууллагууд хамтран зүй ёсны дэмжлэг, үйлчилгээг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай Дэд хорооны даргын танилцуулгад дурдагдав.

 

 Тэрбээр үргэлжлүүлэн илтгэхдээ, Өвөрхангай аймаг нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон шинэлэг санаачилгыг орон нутагтаа анхлан хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд 2001 онд сум, хорооддоо хүүхдийн ажилтантай болох тогтолцоог эхлүүлж, хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг анх нэвтрүүлэн, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрны загварыг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүлсэн төдийгүй хүүхдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлсэн онцлогтой. Өвөл, хаврын хурдан морины уралдааныг 2017 онд хориглосон нь хүүхдийн эрхийг хамгаалах чухал шийдвэр болсон бөгөөд ийм бодит туршлага, үр дүнд тулгуурлан тус аймагт хүний эрхийн хэлэлцүүлэг зохион байгуулах нь ач холбогдолтой гэж үзсэн гэв.

Орон нутагт зохион байгуулсан хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, цахимаар хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх“ илтгэлд дурдсан хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг бодитоор хэлэлцэж, хэрэгжилтийг сайжруулан үр дүнтэй шийдэл боловсруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ЕБС-иудын сурагч хүүхдүүд оролцож, өөрсдийнхөө эрхийг хамгаалж үг хэлсэн. Тэдний саналыг Хүний эрхийн дэд хорооны санал, дүгнэлтэд тусгах нь зүйтэй гэж үзсэн хэмээн Х.Баасанжаргал дарга танилцууллаа.

 

Дэд хорооны хуралдаанаар уг хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлсэн хүүхдүүдийн яриаг бичлэгээр сонсгов. Тэд гэрээс сургууль хүртэлх зам гэрэлтүүлэг муутай, аюулгүй байдал хангагдаагүй, согтуу хүмүүстэй тааралдвал тойруу замаар явах хэрэгтэй болдог. Тойрохоор харанхуй, зэлүүд, аймшигтай санагддаг. Мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүй. Золбин ноход дайрдаг гэх мэт асуудлыг хөндөж байлаа.

Хуралдаанаар үргэлжлэн хэлэлцэхдээ, аливаа шийдвэрт хүүхдүүдийн санал, оролцоог бүх түвшинд байлгах шаардлагатайг Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд онцолсон юм. Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс гадна уралдаан, тэмцээний шалгаруулалт ил тод биш, ялгаварлалтай байдаг, насанд хүрэгчдийн архидан согтууралттай тэмцэхгүй бол дам болон шууд хэлбэрээр хүүхэд, багачуудад аюул заналхийлж байгаа талаар, мөн хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэрт өөрсдийг нь оролцуулах нь зүй ёсны хэрэг асуудал хэмээв.

 

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д ирүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хаврын чуулганаар хэлэлцэх үед Хүний эрхийн дэд хорооны санал, дүгнэлтийг тусгуулахаар боловсруулсан талаараа хуралдаан даргалагч уншиж танилцууллаа. Үүнд,

Нэгт, хүүхдийн аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх асуудалд орон нутгийн байгууллагуудын оролцоо, хариуцлагыг илүү тодорхой болгох, орчны хүртээмжийн үнэлгээг хүүхдүүдийн оролцоотой хийдэг болох шаардлагатай.

Хоёрт, хүүхдийн оролцоог бодитой хангах асуудал чухал байна.

Гуравт, хүүхэд хамгааллын тогтолцоонд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Үүнд зах, худалдааны төв, аж ахуйн нэгжүүд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд тодорхой үүрэг, оролцоотой байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, хяналтын тогтолцоог сайжруулах асуудал хамаарна.

Дөрөвдүгээрт, хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн тогтвортой байдал, сэтгэл зүйн дэмжлэгийг анхаарах шаардлагатай байна. Өндөр ачаалал, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эдгээр албан хаагчдад чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ, чадавхжуулах сургалт, зан үйлийн өөрчлөлтийн хөтөлбөрийг ирэх жилийн төсөвт тусган хэрэгжүүлэх нь зүйтэй. Мөн орон нутгийн Засаг даргатай байгуулдаг гэрээ, үр дүнгийн шалгуур үзүүлэлтэд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр бодит үр дүн гаргасан эсэхийг тусгай шалгуур болгон оруулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд хамгааллын бодлогыг илүү хариуцлагатай, хэмжигдэхүйц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Эцэст нь “Хүүхдэд ээлтэй байдлын индекс”-ийг орон нутаг бүрээр тогтмол тооцож, үнэлгээний үр дүнг төсөв, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэртэй уялдуулах шаардлагатай. Энэ нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг бодит өгөгдөл, үнэлгээнд суурилан сайжруулах чухал алхам болно хэмээн Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал илтгэв.

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, асууж, үг хэллээ. Тэд хүүхдүүдийн нүдээр асуудлыг харж, тэдний оролцоотой бодлогын шийдвэр гаргах нь чухал талаар онцлов. Ер нь парламентаар хэлэлцэж буй бүх хууль, тогтоолын төслийг хоорондын уялдаа холбоотой болгож, мэдрэмжтэй хандах, жишээлбэл, сургуулийн хичээл тарах, эхлэх цагуудад барилгын өргөгч цамхагийг ажиллуулахгүй байх гэх мэт жижиг гэлтгүй зохицуулалт хийх хэрэгтэй гэв.

Ийнхүү хэлэлцсэний эцэст хүүхдийн эрхийн асуудлаарх санал, дүгнэлт, шийдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж, “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийн мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолын төсөлд тусгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, шийдвэрлэлээ.

  

Хуралдаанаар үргэлжлүүлэн, Дэд хорооны дарга, гишүүд 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ажилласан талаарх мэдээллийг сонслоо. Уг мэдээллийн хуралдаан даргалагч Х.Баасанжаргал танилцуулсан юм. “Нэгүүн.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч цагдан хоригдох явцдаа 120 цагийн турш өлсгөлөн зарласантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос өдөр бүр холбогдох хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн гэв.

Мөн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны төлөөллүүд тус ангид ажиллах үеэр уг асуудал хууль, дүрмийн дагуу байгаа эсэхэд анхаарал хандуулж, нөхцөл байдалтай танилцаад дараах дүгнэлтийг хийжээ. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тухай нийтэд мэдээлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрхэм чанарыг хүндэтгэж, хуульд заасан хязгаарлалтыг мөрдүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй байна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж иргэнд хангалттай мэдээлэл өгч, танилцуулж, шийдвэр гаргах эрхээр бүрэн хангах шаардлагатай. Ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрөл өгч буй байдалд үнэлгээ хийх, гэр бүлтэйгээ уулзахыг үндэслэлгүй хязгаарлаж, дарамт учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах, хорих ангийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дүрэм, журмыг нээлттэй, ил тод болгож, сайтар танилцуулдаг байх, өлсгөлөн зарласан үед үзлэг, хяналт тавьж буй эмчтэй итгэлцэл үүсгэхүйц харилцааны нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна гэв.

 

Хүний эрхийн дэд хороо цаашид холбогдох байгууллагуудаас нэмэлт мэдээлэл гаргуулан авч, тухайн асуудалд хүний эрхийн дүн шинжилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах хүртэл арга хэмжээ авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг хүний эрхийн стандарт, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх санал боловсруулах шаардлагатай гэж үзжээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Л.Соронзонболд нар асууж, байр суурь илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан хотод болж байна
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
"МИАТ" ТӨХК-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагналаа
Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж, хамгаалж үлдэнэ
ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчиллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он