Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ

1 цаг 6 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдах албан тушаалтан, ажилтан, алба хаагчид оролцлоо.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.

Цаашид улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг дээдэлж, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, иргэддээ ээлтэй, хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа.

Тэрбээр Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хууль зүйн салбарт хийсэн ажил, дэмжлэг, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Салбарын яам хууль, эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц болгон сайжруулахад анхаарч, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ.

Хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаагаас иргэний эрх зөрчигдөх, хууль, шүүх, цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл багасах, хуулийн зөрчил нэмэгдэх, хуулийг орлосон зохицуулалт, тэр дундаа авлига, хүнд суртал бий болох суурь болж байгааг сайд С.Амарсайхан хэллээ.

Цаашид хууль тогтоомж боловсруулахдаа эрдэмтэн судлаачдын зөвлөмж, иргэдийн санаа бодлыг тусгах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, гадны сайн туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цаашид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд зарим төрлийн эрүүгийн болон зөрчил шалгах, шийдвэрлэх хялбаршуулсан ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, цахим гарын үсэг ашиглан зайнаас асуудлаа шийдвэрлүүлэх, оролцох боломжийг судалж эхэлжээ.

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг батлуулан мөрдүүлнэ.

Салбарын хэмжээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, дарамт шахалтгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхийн тулд хүний эрхийг хязгаарласан, албан тушаалтанд эрх мэдэл, давуу байдал бий болгосон шинжтэй дүрэм, журмуудаа хүчингүй болгох юм байна.

Хууль зүйн салбарын хамт олон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, чин шударгаар биелүүлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилтэд урьдын адил хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч мөн өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Равагийн Пүрэвжав, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Дэмчигийн Батчулуун нарт Гавьяат хуульч, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн ахмад жолооч, бэлтгэл ахлагч Үржингийн Сэргэлэнд Гавьяат тээвэрчин, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Жамцын Түмэнтулгад Үйлчилгээний гавьяат ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Энхтайваны Болормаад Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Холбоотой мэдээ

Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ
Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ГХЯ: Финланд улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 6 бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Шадар сайд ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа
“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он