Сэтгэгдэл 0
Нэрт Монгол судлаач Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайсыг хүлээн авч уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Америкийн Нэгдсэн Улсын нэрт эрдэмтэн, дорно дахин болон монгол судлаач Оуэн Латтиморын ач охин хатагтай Анн Латтимор Прайсыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Сайд Ж.Алдаржавхлан хатагтай Анн Прайст хандан, шашин, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын хөөргийг Монгол Улсын Засгийн газарт өмнө нь хүлээлгэн өгч, түүхэн үнэт өвийг эх оронд нь залж авчирсанд дахин талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.