Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,
Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг та бүхэнд танилцуулж байна.
Дэлхийд тодорхойгүй байдал хамгийн тодорхой байгаа нөхцөлд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийг боловсрууллаа.
Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь савлаж, инфляц гаарлаа. Тээвэр, худалдаа, логистикийн эрсдэл өсөн нэмэгдлээ. Монгол Улсад ч хямралын сүүдэр туслаа. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. 2026 оны 3 дугаар сард инфляц 7.4 хувьд хүрч, үхэр, хонь, адуу, ямааны махны үнэ 10-25 хувиар өссөн нь ахуй амьжиргаанд дарамт болж байна.
Гадаад ертөнцийг бид өөрчлөхгүй боловч өөрсдөөсөө дотоодоосоо хамаарах бүхнийг хийхийг дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулж, дуусдаггүй олон яриаг дуусгах цаг юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр олсныхоо хэрээр үрсэн, төр, төсвөө данхайлган томруулсан, санхүүгийн сахилга батыг сахиулан мөрдөөгүй, түүхий эд түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөөгүйнхээ үр дагаврыг амсаж байна. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төсвөө данхайлгасны горыг амсаж байна.
Хүндрэлийн үед нэг хэсэг нь улам хумьж, хязгаарладаг. Хүндрэлийн үед нөгөө хэсэг нь үүнийг ашиглан, эдийн засгаа шинэчилдэг. Монгол Улс иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлцлийн үндсэн дээр эдийн засгаа чөлөөлөн шинэчлэх замыг сонгож байна.
Төсвийн хү
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.