Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Цусны донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 62 саналаар санал хураалт явууллаа

2026/05/06
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 05-р сарын 05)-ны хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Энэ хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан хийлээ. Тус ажлын хэсэг 18 удаа хуралдаж, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлт, Эрүүл мэндийн яам болон Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр ярилцаж зарчмын зөрүүтэй нийт 62 саналын томьёоллыг бэлтгэжээ.

Эдгээр зарчмын зөрүүтэй саналуудад нэр томьёо, тодорхойлолтын үг хэллэгийг энгийн хялбар, ойлгомжтой, салаа утгагүй байдлаар илүү нарийвчлан томьёолж, зарим нэр томьёоны тайлбарыг тодорхойлолтод нэмж тусгах, хуулийн үйлчлэх хүрээг шинээр тодорхойлж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн харьяалалгүй хүний эрүүл мэнд амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж үйлчилгээг үзүүлдэг байх зохицуулалт нэмэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нэмэгдэж багаа энэ үед хүний эрүүл мэнд, амь насыг аврахад нэн шаардлагатай цус, цусны бүрэлдэхүүний нөөцийн бэлэн байдлыг хангаж, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхтэй холбоотой заалтыг илүү тодорхой болгох, цус сэлбэлт, судлалын салбарын ажилтнуудад ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох, мөн цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргийг олон улсын жишиг зарчимд нийцүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн тогтоолоор баталгаажуулсан зарчмуудыг хуулийн төсөлд мөрдлөг болгох, удирдлагын тогтолцоо, төрийн болон төрийн бус, эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүргийг нарийвчлан тодорхойлсон зохицуулалтуудыг тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явууллаа. Хуулийн төслүүдийн зүйл, заалтууд болон ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй зарим саналын талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, М.Ганхүлэг, Д.Бум-Очир, П.Наранбаяр, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Г.Хосбаяр нар асуулт асууж, донорын хувийн нууц, цус, цусны бүрэлдэхүүний тухай мэдээллийн аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрхэн ашиглах, цусны тээвэрлэлт, хадгалалтыг сайжруулах болон энэ салбарын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хувь хэмжээ, шаардлагатай төсөв санхүүжилт, цус хандивлах хөдөлгөөнийг сурталчлах ажлыг идэвхжүүлэх, түүнийг хэрхэн санжүүжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах, донорыг алдаршуулах, урамшуулах зэрэг олон асуудлаар ажлын хэсгийн гишүүд болон хууль санаачлагчдаас тодорхой хариулт авав.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
С.Бямбацогтод Ерөнхийлөгчид нэр дэвших байтугай УИХ-ыг удирдах чадамж алга
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он